Шууд: Хотын даргад С.Мөнхчулуун, С.Амарсайхан нар өрсөлдөж байна

Б.Баясгалан
02 сарын 26, 2019

НИТХ-ын ээлжит бус хуралдаан үргэлжилж байна.

Тус хуралдаанаар хотын даргыг сонгох бөгөөд НИТХ дахь МАН-ын бүлгээс НИТХ-ын дарга С.Амарсайханыг нэр дэвшүүлж, төлөөлөгч С.Мөнхчулуун заалнаас өөрийнхөө нэрийг дэвшүүллээ.

Ингэснээр хотын даргад С.Мөнхчулуун, С.Амарсайхан нар өрсөлдөхөөр боллоо.

Яг одоо НИТХ-ын хуралдаанаар Тооллогын комисс байгуулах тухай асуудлыг нэлээд маргаантайгаар хэлэлцэж байна.

НИТХ-ын хуралдааныг шууд дамжуулж байна.



Өнгөрсөн нэгдүгээр сарын 16-нд Хотын даргыг сонгохоор НИТХ ээлжит бусаар хуралдаж, С.Амарсайхан, С.Мөнхчулуун нар мөн өрсөлдсөн юм. Тус хурлаар нууц санал хураалт явуулахад төлөөлөгч С.Мөнхчулуун олонхын саналаар сонгогдсон юм. 

Гэвч Ерөнхий сайд У.Хүрэлсүх түүнийг хотын дарга болгохоос татгалзсан учир өнөөдөр дахин хуралдаж байна.

Холбоотой сэдвүүд

с.амарсайхан с.мөнхчулуун

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.