Шууд: УИХ-ын чуулганаар С.Зоригийн хэрэгтэй холбоотой асуудлыг хэлэлцэж эхэллээ

Б.Баясгалан
03 сарын 27, 2019

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан дөнгөж сая эхэллээ. Хуралдаанаар С.Зоригийнн хэрэгтэй холбоотой асуудал болон сэргээсэн гээд буй эрүүдэн шүүсэн бичлэгийн талаар хэлэлцэж байна.

Засгийн газар өчигдөр тогтоол гаргаж, эрүүдэн шүүсэн бичлэгийн хэсгийг ил болгохоор шийдвэрлэсэн. Энэ дагуу Тагнуулын ерөнхий газар өнөө өглөө бичлэгийн олон нийтэд үзүүлж болох хэсгийг бэлэн болгосон гэдгийг ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр Хууль зүйн байнгын хорооны хуралдаан дээр хэлсэн юм.

Сэргээсэн бичлэгийг УИХ-ын гишүүд чуулганы хуралдааны дараа хаалттай горимд үзэх төлөвтэй байна.

Чуулганы хуралдааныг дүрс бичлэгээр шууд дамжуулж байна.

Үргэлжлүүлэн Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын өргөн мэдүүлсэн Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийх юм.

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.