С.Жавхлан: Би 3 дугаар ээлжийнхнийг хоолонд оруулмааргүй байна

Б.Баясгалан
11 сарын 30, 2018

Засгийн газрыг огцруулах талаар УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж байна. Өнөөдрийн ажлын цаг дууссан ч асуудлыг өнөөдөрт багтааж хэлэлцэж дуусгахаар хуралдааныг үргэлжлүүлж байна.

Хуралдааны үеэр УИХ-ын гишүүн С.Жавхлан "Шуудайд хийсэн үрхийн эврүүд минь та бүхэн үнэнийн галд шатаж байна. Та нар нэг амлалт өгч сонгуульд гарч ирсэн. Тэгээд ордонд ороод ирэхээрээ юмаа булаацалдаж, алалцаад сонгууль болохоор тэврэлдэж үнсэлддэгээ больчих хэрэгтэй.

Би бол 3 дугаар ээлжийнхнийг хоолломооргүй байна. Төр тогтвортой байх ёстой гэдгийг тойргийн минь түмэн олон надад хэлж байна. Засгийн газрыг хөөж явуулахгүйгээр хариуцлага хүлээлгэх хэрэгтэй. Одоо та нар эвлэлдэн нэгд. Дараагийн сонгууль болтол яаж ажилладгаа одоо иргэддээ хариул. Ингэж хариуцлагаа хүлээ" хэмээн хэллээ.

Холбоотой сэдвүүд

с.жавхлан уих

Сэтгэгдэл бичих (1)

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.