С.Лавров: АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трампыг ОХУ-д урьсан

peak.mn
09 сарын 29, 2018

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампыг ОХУ-д урьсан гэж тус улсын Гадаад хэргийн сайд Сергей Лавров мэдэгдлээ.

"Д.Трамп ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путиныг АНУ-д урьсан. В.Путин мөн адил Д.Трампыг ОХУ-д урьсан. Талууд боломжит цаг хугацааг товлож, хоёр төрийн тэргүүн бэлэн болсон цагт бид айлчлал хийх асуудлаар шийдвэр гаргах боломжтой болно" гэж тэрбээр НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 73 дугаар чуулганы хүрээнд болсон өндөр дээд түвшний төлөөлөгчдийг хамарсан хэлэлцүүлгийн үеэр мэдэгджээ.

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганы үеэр айлчлалын талаар Д.Трампаас тодруулахад тэрбээр, ОХУ-ын төрийн тэргүүнтэй уулзах хүсэлтэй байгаагаа илэрхийлээд, одоогийн байдлаар хугацааг товлоогүй байна гэж мэдэгдэв.

Хоёр улсын төрийн тэргүүн нар өнгөрсөн долдугаар сарын 16-нд Финландын нийслэл Хельсинки хотод анхны бүрэн хэмжээний уулзалтаа хийсэн билээ.



Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг

Холбоотой сэдвүүд

д.трамп с.лавров

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.