Х.Оргил
12 сарын 18, 2019
Сүхбаатарын талбайг тойрон байрлуулсан боржин чулуунууд энэ өдрүүдэд ярианы сэдэв болоод буй. Хотын Захирагч С.Амарсайхан уг чулууг энэ хэлбэрээр нь хүлээж авах гэхээр загвар, дизайны хувьд шаардлага хангахгүй байгаа учир ахиад засаж таарна гэж хэвлэлийнхэнд тайлбарласан. Төрийн тусгай хамгаалалтын газрын удирдлагын зүгээс “Бид Хотын архитектурын газартай хамтраад загвар дизайныг нь гаргасан. Дахин засахад татгалзах зүйлгүй” гэсэн юм.
Хэлбэрийн асуудал ч ингэсхийгээд шийдэгдэх нь бололтой. Харин уг чулууг байрлуулахад төсвөөс 152 сая төгрөг буюу чулуу тус бүрт 3 сая төгрөг зарцуулсан гэх яриа асуудал дагуулаад буй. Энэ талаар Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч, Тэргүүлэгч С.Мөнхчулуун өөрийн үзэл бодлоо илэрхийлсэн байна.
Тэрбээр "Нэг бүрийг нь 69$ -оор ийм гоё хэлбэртэйг авчих юмыг 1080 орчим $-оор авсан болж таарч байна. Татварын мөнгө уйлахгүй юм даа." хэмээн жиргэжээ. Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч, Тэргүүлэгч С.Мөнхчулуун ийнхүү тайлбарлаж байгаагаас үзэхэд нийслэлд шахааны бизнес чамгүй ашиг олдог бололтой.
Манайхан яагаад ийм юм бэ? Өмнө нь 10000 орчим $ -ын үнэтэй гудамны тоос сорогчийг 50000$ гаргаж авсан байсан, мөн нөгөө шар хашааны үнэ хэд ч билээ.
— Самданням Мөнхчулуун (@munkhchuluun_s) December 18, 2019
Гэтэл 1 бүрийг нь 69$ оос хямдаар ийм гоёыг авчих юмыг 1080 орчим $-оор авсан болж таарч байна.
Татварын мөнгө уйлахгүй юмдаа. pic.twitter.com/yhrh81R5Za
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.