Axio маркийн машин жалга давж рейлбуст 100 орчим метр газар түрэгджээ

Х.Оргил
03 сарын 11, 2019

Энэ 3 дугаар сарын 8-ны өдөр Сэлэнгэ аймагт Тоёота Axio маркийн автомашин гарамгүй газар хориг хашааг дайрч улмаар төмөр замын хоорондын замд явсан 3503-р хурдан галт тэргэнд мөргүүлсэн хэрэг гарчээ. 

Азаар рэйлбусны жолооч хориглосон зурвас руу жалга давж орж ирснийг хараад хурдаа сааруулаад мөргөөд 100 орчим метр түрсэн байна.

Уг осол дээр хэрэг нээсэн бөгөөд согтуугаар тээврийн хэрэгсэл барьсан жолооч экспресс галт тэрэгт учирсан хохирлыг нөхөн төлөх аж.

Холбоотой сэдвүүд

галт тэрэг осол

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.