Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 9 давхар байшингаас үсрэхээр завджээ

Х.Оргил
12 сарын 18, 2019

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 15 дугаар хорооны 13 дугаар хорооллын 9 дүгээр байрны 9 давхар орон сууцны байрны дээврээс хүн үсрэх гээд байна гэсэн дуудлагыг иргэд өгчээ.

Дуудлагаар Нийслэлийн Онцгой байдлын газрын Аврах ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай 9 км зам туулан 08:10 цагт очсон байна.  Ингэхэд тус байрны оршин суугч иргэн Б  9 давхар байрны дээврээс үсрэхээр зэхэж байсан аж. Аврагчид түүнийг эсэн мэнд буулган  тус дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгсөн гэж ОБЕГ мэдээллээ. 

Иргэн Б нь 27 настай эрэгтэй бөгөөд согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ өглөөний 7 цаг 30 минутын үед байшингийн дээвэр дээр гарсан гэдгээ мэдүүлсэн байна.

Холбоотой сэдвүүд

архи согтуу

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.