Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ машин жолоодож яваад 2 хүүхдээ хүнд гэмтээжээ

Х.Оргил
06 сарын 11, 2019

Хүүхэд зам тээврийн осолд өртөж буй голлох шалтгаан нь эцэг эх, багш сурган хүмүүжүүлэгчид, томчуудын буруутай үйлдэл гэдгийг ТЧА-аас мэдэгдээд буй. 

Статистик тоо харахад хүүхэд амь насаа алдсан тохиолдлуудын ихэнх нь 5-11 дүгээр сард гарсан байна. Урин дулаан цаг ирэхтэй зэрэгцэн хөдөөг зорихдоо хүүхдэдээ хамгаалалтын суудлаа зэхдэггүй нь үр хүүхдээ алдах аймшигт шалтгаан болсоор байгаа юм.

Дээрх зам тээврийн осолд өртсөн нийт хүүхдийн 66,5% нь явганаар, 26,8% нь зорчигч, 6% нь унадаг дугуйгаар замын хөдөлгөөнд оролцож байхдаа хохирсон байна.

Тухайлбал амралтын өдрүүдэд иргэн Г согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ машинаа жолоодож яваад мөргөлдөх осол гаргажээ. Тухайн үед машинд 10-4 настай 2 хүүхдээ тээвэрлэж явсан ч хамгаалах бүс, зориулалтын суудалгүй авч явснаас хүүхдүүд хүнд гэмтсэн байна. 

Мөн 7 настай хүүхэд харгалзах хүнгүй гарцгүй газраар гарч яваад зам тээврийн осолд өртсөн хэрэг гарсан аж.


Холбоотой сэдвүүд

осол согтууруулах ундаа

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.