Согтууруулах ундаа худалддаг газар болон караоке, баарууд 00:00 цаг хүртэл ажиллахаар боллоо

Б.Баясгалан
05 сарын 01, 2020

Өнөөдрөөс эхлэн баар, караоке зэрэг байгууллагууд шөнийн 00:00 цаг хүртэл ажиллах боломжтой боллоо.

Тодруулбал, Нийслэлийн Засаг дарга С.Амарсайханы өчигдөр гаргасан захирамжид "согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөлтэй, худалдаа үйлчилгээний газруудын үйл ажиллагаа явуулах цагийн хуваарийг 07:00-00:00 цаг болгосугай" гэжээ.

Харин шашин, сүм хийдийн байгууллагууд зөвхөн дотоод үйл ажиллагаагаа эрхэлж болох аж.

Мөн тус захирамжаар тэнхимийн сургалтаас бусад сургалт, спорт заал, бассейн, бүжгийн клубыг нээхээр болсон. /Энэ талаарх дэлгэрэнгүйг ЭНД дарж уншина уу./

Холбоотой сэдвүүд

захирамж коронавирус хот2020

Сэтгэгдэл бичих (1)

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.