Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Unable to emit headers. Headers sent in file=/home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php line=855 [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 53]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 154]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 183]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 269]

Солонгос дахь Монгол сургуулийн хувьсах зардлыг үргэлжлүүлэн олгоно | Peak News

Солонгос дахь Монгол сургуулийн хувьсах зардлыг үргэлжлүүлэн олгоно

Peak.mn
08 сарын 13, 2025

Боловсролын сайд П.Наранбаяр Бүгд Найрамдах Солонгос Улс дахь Монгол сургуулийн үүсгэн байгуулагч, захирлуудтай уулзаж, сургуулийн үйл ажиллагаа болон цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.

Солонгос дахь Монгол сургууль нь 27 жилийн турш үйл ажиллагаа явуулж байна. 

Тус сургуульд 1-12 дугаар ангийн 346 монгол хүүхэд суралцаж байгаа бөгөөд монгол хэл, түүх, соёлын хичээлийг монгол багш нар заадаг аж. 

Солонгост 15 мянга орчим монгол сургуулийн насны хүүхэд байгаа талаар сургуулийн төлөөлөл мэдээлэв.

Уулзалтын үеэр Боловсролын сайд П.Наранбаяр тус сургуулийг Монгол, Солонгосын гүүр болж, эх хэл, соёлоо түгээн дэлгэрүүлж байгаад талархал илэрхийлээд, суралцагчдын хувьсах зардлыг цаашид ч үргэлжлүүлэн олгохоо мэдэгдлээ. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч 09 дүгээр сарын 01-нд хичээлийн шинэ жилийн нээлтэд зориулан заах хичээлийг суралцагчдад хүргэх, "Мэдлэ" цахим сургуультай хамтран ажиллах зэрэг саналыг дэвшүүлэв.

Түүнчлэн 08 дугаар сарын 15-нд сургуулийн төгсөгчдийн уулзалтыг зохион байгуулахаар төлөвлөжээ.

Холбоотой сэдвүүд

солонгос солонгосын виз

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.