Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Unable to emit headers. Headers sent in file=/home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php line=855 [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 53]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 154]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 183]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 269]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 269]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 269]
Солонгос эмэгтэйчүүдийн өдөрт 20 минут зарцуулж арьсаа тольгор болгодог аргууд | Peak News

Солонгос эмэгтэйчүүдийн өдөрт 20 минут зарцуулж арьсаа тольгор болгодог аргууд

Peak.mn
04 сарын 22, 2022

Солонгос эмэгтэйчүүд арьсандаа маш их анхаарал тавьдаг бөгөөд 7-10 шатлалтайгаар арьсаа арчилдаг байна. Энэ нь арьсыг эрүүл болон үзэсгэлэнтэй харагдахад тусалдаг. Энэхүү арьс арчилгааг залхуурахгүйгээр өдөр бүр тогтмол хийснээр арьсны эрүүл байдлаа хадгалж чадах юм. Бидний арьс түрхсэн бүх бүтээгдэхүүний 60-70%-ийг шингээдэг. Иймд өмнө нь түрхсэн бүтээгдэхүүнээ шингээхийн тулд алхам бүрийн хооронд 30 секундээс нэг минут хүлээх хэрэгтэй.

Өглөөний арьс арчилгаа:

  1. Усаар угаах

Өглөө босоод нүүрээ цэвэрлэгчээр биш зөвхөн усаар угаах хэрэгтэй. Ингэснээр арьсыг чийгшүүлж өгдөг.

  1. Тоник 

Арьсны ph-ын түвшинг тэнцвэртэй байлгахад тоник маш чухал. Хэрвээ тоник түрхэхгүй бол арьс хуурайшдаг. Мөн дараагийн түрхэх бүтээгдэхүүнүүдийг арьсанд шингээхэд тусалдаг.

  1. Эссенз 

Тонер болон серумын нэгдэл бөгөөд арьсны өнгийг чийгшүүлж, эсийн солилцоог сайжруулж, залуу харагдуулдаг.

  1. Амфуль

Серумтай төстэй боловч арьс арчилгааны тодорхой асуудлуудыг шийдвэрлэхэд илүү олон тооны идэвхтэй бодис агуулдаг.

  1. Серум 

Үрчлээ, нөсөө толбо, хуурайшилт зэрэг арьсны тодорхой асуудлуудыг шийдэхэд чиглэдэг.

  1. Зовхины тос

Зовхи нь хүний нүүрний хамгийн нимгэн арьс бөгөөд байнга чийгшүүлэх шаардлагатай тул зовхины тосыг тогтмол хэрэглэх нь чухал.

  1. Лосьон 

Чийгшүүлэгч лосьоноо түрхэнэ. Энэ нь арьсан дээр давхарга үүсгэх бөгөөд чийгшлийг хадгална.

  1. Нарны тос 

Нарны тосыг өдөр бүр заавал түрхэх хэрэгтэй. Арьсаа өдөр бүр хэт ягаан туяанаас хамгаалах нь нөсөө толбо, үрчлээ, үүсэхээс сэргийлнэ.

Оройн арьс арчилгаа:

  1. Тосон цэвэрлэгч

Өдрийн турш нүүрэн дээр үүссэн бохирдлыг цэвэрлэнэ.

  1. Усан цэвэрлэгч

Тосон цэвэрлэгчээр цэвэрлэсний дараагаар усан цэвэрлэгчээр үлдсэн бохирдлыг арчих замаар цэвэрлэнэ.

  1. Гуужуулагч 

Долоо хоногт 2 удаа үхэжсэн арьсаа гуужуулдаг.

  1. Тоник

  2. Эссенз 

  3. Амфуль

  4. Серум 

  5. Салфеткан маск

  1. Зовхины тос 

  2.  Шөнийн чийгшүүлэгч тос


Эдгээр алхмуудыг хийснээр эрүүл, гялалзсан, толигор арьстай байдаг байна. Та ч мөн үүнийг туршсанаар танд гайхмаар өөрчлөлт авчрах болно.

Эх сурвалж: cosmopolitan.com

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.