Солонгос түмэнп олон зууны турш уламжлагдан ирж буй солонгос мэргэн ухаан бол Дорнодын нарийн мэдрэмж болон Азийн өвөрмөц байдлын хослол юм.
- Хүн юутай ирэх нь чухал биш. Харин сэтгэлдээ юу тээж ирсэн нь чухал.
- Хэрэв эмэгтэй хүн дур булаам байвал амьдрал 3 жил аз жаргалтай байна. Хэрэв эмэгтэй хүн сайн тогооч байх юм 30 жил жаргалтай амьдарна. Хэрэв эмэгтэй хүн эдгээрээс гадна ухаантай байх юм бол 3 үеэрээ аз жаргалаар бялхах болно.
- Өчигдөр бол түүх, маргааш бол тааж болшгүй нууц, өнөөдөр бол бэлэг.
- Эрэгтэй хүн бүр эцэг болох хүртлээ хүүхэд байдаг.
- Хүний дутагдлыг олж харах үедээ өөрөө хэд хэдэн дутагдалтай гэдгээ сана.
- Сурах цаг алга гэж ярьж буй хүн сурах цагтай байсан ч сурдаггүй.
- Замыг мэдэж байгаа бол гүйцэж түрүүл.
- Гурван жил бэлтгэл хийсний дараа нохой хүртэл шүлэг уншиж эхэлнэ.
- Ямар ч мэдээ байхгүй бол энэ нь өөрөө сайн мэдээ.
- Бүх тэнгэрийг алгаараа хаах гэж бүү оролд.
- Бар үхэх үед арьс нь үлддэг бол хүн нас барах үед нэр нь үлддэг.
- Байшин шатсан нь зүгээр. Байшинтай хамт хорхойнууд үхсэн.
- Инээмсэглэж буй хүний өөдөөс нулимж болдоггүй.
- Модруу авирч чадахгүй юм бол хараад хэрэггүй.
- Шинэ хувцас сайхан бол хуучин нөхөрлөл түүнээс илүүтэй сайхан.
- Адилхан үзэл бодолтой хүмүүс эхний уулзалтаар л найз болдог бол өөр өөр үзэл бодолтой хүмүүс мянга уулзсан ч найз болж чаддаггүй.
- Далай тэнгисийг давсархаг эсэхийг мэдэхийн тулд бүхэлд нь уух шаардлагагүй.
- Өнхөрч буй чулуу хөвдөөр дүүрдэггүй.
- Сүхний 100 цохилтын дараа унадаггүй мод гэж байхгүй.
- Сайхан үлгэр ч гэсэн олон удаа сонссоны дараа залхаадаг.
- Тэнгэр нурсан ч гэсэн мөлхөөд гарах нүх үргэлж байдаг.
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.