Солонгосын хамгийн их шивээстэй модель нас баржээ

Э.Мөнхтуяа
11 сарын 12, 2018

Өмнөд Солонгосын загвар өмсөгч нь Марли Хонг автомашины ослоор нас баржээ. 

Даваа гарагт Сөүл хотын Mapo гүүрэн дээр тус осол гарсан хэмээн Солонгосын Star Today мэдээний агентлаг мэдээлсэн байна. Авто ослын дараа түүнд яаралтай тусламж үзүүлэхээр ойролцоох эмнэлэг рүү хүргэсэн боловч авсан гэмтлийн улмаас сэхэл авч чадалгүй нас барсан аж. 

Тэрээр RM, Wale нарын "Change" дууны клипэнд тоглосон юм.


Загвар өмсөгч нь биеэрээ дүүрэн шивээстэйгээрээ алдартай бөгөөд уламжлалт гоо сайхны хандлагаас ангид нэгэн байсан байна. Марли Хонг инстаграмдаа 26,000 дагагчтай ба түүнийг нас барсныг сонссон фенүүд, дагагч нар нь түүнийг эцсийн замдаа сайн явахыг хүсэн, зурвас үлдээжээ.







View this post on Instagram









Baroque 19s/s

A post shared by 김우영 (@marleyhong) on

Холбоотой сэдвүүд

топ модел шивээс марли хонг

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.