Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Unable to emit headers. Headers sent in file=/home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php line=855 [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 53]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 154]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 183]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 269]

Сонгинохайрхан нэгдсэн эмнэлгийн хүүхдийн амбулатори ашиглалтад орлоо | Peak News

Сонгинохайрхан нэгдсэн эмнэлгийн хүүхдийн амбулатори ашиглалтад орлоо

Л.Дэлгэрмаа
10 сарын 31, 2024

Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, БНХАУ-ын “Энхтайван” найрамдлын сангийн санхүүжилтээр Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороонд дүүргийн нэгдсэн эмнэлгийн хүүхдийн амбулатори ашиглалтад орлоо.

582м2, 3 лабораторитой хүүхдийн амбулатори тус хороонд  ашиглалтад орсноор Толгойт бүсийн хүүхдүүдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ ойртож эрт илрүүлэг, урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээнд хамрагдахад ойр болж байна. Өөрөөр хэлбэл 20 минутын хот хөтөлбөрийн хүрээнд бид Толгойт бүсийн иргэддээ эрүүл мэндийн тусламж үйлчилгээг ойртуулж байна. Цаашид 20 минутын хот хөтөлбөрийн хүрээнд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, төрийн үйлчилгээ, соёл урлаг үзвэрийн үйлчилгээг ойртуулах хүрээнд бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлж, үе шаттай ажил арга хэмжээг хэрэгжүүлнэ. 

Энэхүү хүүхдийн амбулаторийг ашиглалтад оруулахад  туслалцаа үзүүлсэн НЗДТГ, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар, БНХАУ-аас Монгол Улсад суугаа элчин сайд Шэнь Миньжуаг, БНХАУ-ын “Энхтайван” найрамдлын сангийн нарийн бичгийн даргаа Мистер Луй нарт гүн талархал илэрхийлье. 

Сонгинохайрхан дүүргийн иргэдийн эрүүл мэндийн төлөө сэтгэл зүрхээ зориулан ажиллаж буй хүн бүрт баяр хүргэж ажлын өндөр амжилт хүсье.

Холбоотой сэдвүүд

сонгинохайрхан схд

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.