Б.Баясгалан
10 сарын 15, 2020
Аймаг нийслэл, сум дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн санал хураалт улс даяар өнөөдрийн 07:00 цагаас эхлэн үргэлжилж байна. Санал хураалтыг нийт 2148 сонгуулийн хэсэгт зохион байгуулж буй.
12:00 цагийн байдлаарх сонгогчдын ирцийн талаар СЕХ, УБЕГ-аас мэдээлэл хийлээ.
Аймгуудын хэмжээнд:
Аймгуудийн нэгдсэн дүнгээр сонгогчдын ирц 16.4 хувьтай байна.
Нийслэлд:
Нийслэлийн хэмжээнд сонгогчдын ирц 13,7 хувьтай, улсын хэмжээнд 15.2 хувьтай байна.
2016 оны орон нутгийн сонгуулиар 12:00 байдлаар аймгуудын нэгдсэн дүнгээр сонгогчдын ирц 19.9 хувьтай, нийслэлд 12,9 хувьтай, улсын хэмжээнд 16.8 хувьтай байжээ.
Өчигдөр буюу 10 дугаар сарын 14-нд зөөврийн битүүмжилсэн хайрцгаар иргэдээс санал авсан. Аймгуудаас нийт 16511 сонгогч, нийслэлд 3747 сонгогч буюу улсын хэмжээнд нийт 20258 хүн зөөврийн саналын хайрцгаар саналаа өгсөн байна.
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.