Сонсголонгийн гүүрэн дээр таван машин мөргөлдөж, долоон хүн гэмтжээ

Х.Оргил
04 сарын 29, 2019

2019.04.27-ны өдрийн 17.30 минутанд ХУД-ийн дүүргийн нутаг Сонсголонгийн гүүрний замд Sinotruk маркын автомашины жолооч нь H.Starex, T.Pruis, T.Ractis зэрэг маркын 5 автомашинтай мөргөлдөж жолооч, зорчигч нарын 7 хүн гэмтсэн байна. Гэмтсэн иргэд ГССҮТ-д үзлэг хийлгэхэд хөнгөн, зөөлөн эдийн гэмтэлтэй гарчээ. Ослын улмаас хүний амь эрсдэж, хүнд гэмтсэн тохиолдол гараагүй ч ихээхэн хэмжээний эд материалын хохиролтой осол болсон байна. 

Урьдчилсан байдлаар тухайн Sinotruk маркын автомашины  жолооч "Тоормос ажиллагаагүй болсон" гэх мэдүүлэг өгсөн ч техникийн шинжээчийн дүгнэлт гараагүй шалгалтын ажиллагааг явуулж байна

Мөн 2019.04.28-ны өдөр 20 цагийн орчим ЧД-ийн нутаг Телевизийн хуучин автобусны буудлын замд Nissan Note маркын автомашины жолооч нь 53 настай, 9 настай, 30 настай 3 хүнийг мөргөсөн зэрэг ослуудад тус тус шалгалтын ажиллагааг явуулж байна.

Бүртгэгдсэн нийт ослын 7 нь явган зорчигч мөргөж гэмтээсэн, 21 осол нь мөргөлдөх хэлбэрээр тус тус бүртгэгдсэн байна.

Албан хаагчдаас хийсэн хяналт шалгалтын үеэр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 102 жолоочийг илрүүлэн хуулийн дагуу хариуцлага тооцлоо.


Холбоотой сэдвүүд

осол сонсголонгийн гүүр

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.