Станцууд 20-иос доошгүй хоногийн нүүрсний нөөц бүрдүүлнэ

Б.Баясгалан
07 сарын 04, 2019

Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар эрчим хүчний үйлдвэр, компаниудын үндсэн болон туслах тоноглолын засвар үйлчилгээ, хөрөнгө оруулалтын ажил зэргийг хугацаанд нь хийж дуусгахыг сайд Ц.Даваасүрэнд даалгав. 

Дулааны цахилгаан станц, дулааны станцууд 20-иос доошгүй хоногийн нүүрс нөөцлөх, нүүрс тээвэрлэлтийг тасралтгүй, найдвартай байлгах, аваар ослын үед хэрэглэх техник, тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгслийн нөөц бүрдүүлэхийг холбогдох сайд нарт үүрэг болголоо. 

Аймаг, нийслэлийн ОСНАА-н байгууллагуудын ус хангамж, ариутгах татуургын систем, дулааны станц, халаалтын зуухны засвар, туршилт тохируулгын ажлыг хугацаанд нь чанартай хийхийг даалгав.

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.