Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Unable to emit headers. Headers sent in file=/home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php line=855 [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 53]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 154]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 183]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 269]

Суданд улс даяар онц байдал зарлажээ | Peak News

Суданд улс даяар онц байдал зарлажээ

peak.mn
02 сарын 23, 2019

Судан даяар сүүлийн хоёр сар гаруйн турш Засгийн газрыг эсэргүүцсэн жагсаал цуглаан өрнөсний дараа тус улсын Ерөнхийлөгч Омар аль-Башир улс даяар нэг жилийн онц байдал зарлаж байгаа тухайгаа мэдэгдэв.

Баасан гарагт Суданы Ерөнхийлөгч үндэсний зохицуулалтын хорооны гишүүд, мужийн захирагчид болон эрх баригч Үндэсний конгресс намын удирдах зөвлөлийн гишүүдтэй уулзсаны дараа энэхүү шийдвэрийг гаргасан байна.

О.Аль-Башир хэлэхдээ, эдийн засгийн нягт арга хэмжээг шинэ Засгийн газар батлах ёстой хэмээгээд, яриа хэлэлцээ бүрэн дуусах хүртэл Засгийн газрын үйл ажиллагааг явуулах зөвлөлийн шинэ багийг томилно гэжээ. Мөн тэрбээр, Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн шинэ хугацааг эхлүүлэх шаардлага үүсэх үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг хойшлуулахыг парламентэд уриалжээ.

Суданы Ерөнхийлөгч стратегийн зорилгодоо хүрэх ач холбогдлын талаар онцлон тэмдэглэсэн байна. Түүнчлэн тэрбээр яриа хэлэлцээ хийхээс өөр сонголт бидэнд байхгүй хэмээн хэлээд, энэ цаг үед төдийгүй ирээдүйд тулгамдах асуудлуудын талаар зөвшилцөлд хүрэх яриа хэлэлцээнд нэгдэхийг сөрөг хүчнүүдэд уриалсан байна.

Суданы эдийн засаг уналтад орсон хийгээд үндсэн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ өссөнийг эсэргүүцсэн ард иргэдийн жагсаал цуглаан өнгөрсөн оны 12 дугаар сараас хойш өрнөж байгаа юм. 

Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг, Xinhua

Холбоотой сэдвүүд

судан онцбайдал

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.