Сум бүрт “Үйлчилгээний нэгдсэн төв” байгуулна

Б.Баясгалан
04 сарын 18, 2019

Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар сум бүрт  “Үйлчилгээний нэгдсэн төв” байгуулахаар шийдвэрлэлээ.

Тодруулбал, Улаанбаатар хот болон орон нутагт байх “Нэг цонхны үйлчилгээ”, “Төрийн үйлчилгээний нэгдсэн төв”-ийг 10 дугаар сарын 01-ний өдрөөс операторын хэлбэрээр үйлчилгээ үзүүлдэг “Үйлчилгээний нэгдсэн төв” болгохоор шийдвэрлэв. Бүх суманд ийм төв байгуулж төрийн зарим үйлчилгээг цахим хэлбэрээр үзүүлэхийг аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгалаа. 

Төвийн мэдээллийг системийг хөгжүүлэн төрийн мэдээлэл солилцооны “Хур” системд холбох юм байна.

Холбоотой сэдвүүд

сум үйлчилгээний нэгдсэн төв

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.