Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Unable to emit headers. Headers sent in file=/home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php line=855 [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 53]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 154]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 183]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 269]

Сурагчдад “Замын хөдөлгөөний цагаан толгой” заалаа | Peak News

Сурагчдад “Замын хөдөлгөөний цагаан толгой” заалаа

Х.Оргил
09 сарын 11, 2018

Замын цагдаагийн албанаас хүүхдүүдэд Замын хөдөлгөөний дүрмийн анхан шатны мэдлэг олгох зорилгоор ЕБС-ийн бага, дунд ангийн сурагчдын дунд “Ногоон гэрэл-Цагаан шугам” аяныг гурав дахь жилдээ амжилттай зохион байгуулж байна.

Уг аяны хүрээнд ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад “Замын хөдөлгөөний цагаан толгой” сэдвээр сургалт орохоос гадна хүүхдүүдэд замын хөдөлгөөнд оролцохдоо анхаарах зүйлсийн талаар зөвлөмж бүхий номны хавчуурга бэлэглэж байгаа юм.

Түүнчлэн хүүхдийг зам тээврийн осол, хэргээс урьдчилан сэргийлэх ажилд жолооч, эцэг, эх, асран хамгаалагчдын үүрэг хариуцлагыг нэмэгдүүлэх зорилгоор хүүхдэдээ зөв үлгэр дуурайл үзүүлж гарц гарамтай хэсгээр хөтөлж зам хөндлөн гарч байгаа, хүүхдийг зориулалтын суудал, хамгаалах бүс хэрэглэн тээвэрлэж байгаа эцэг, эх жолоочийг урамшуулан “Сайн жолооч” уриалгыг хэрэгжүүлж, бүтээгдэхүүнийхээ дээжээс бэлэглэх зэргээр олон нийтийг хамарсан үйл ажиллагаа зохион байгуулж байна.

Тээврийн цагдаагийн албанаас нийслэлийн Хан-Уул дүүргийн 115 дугаар сургуулийн бяцхан багачууддаа мэдлэг олгож, баярлуулсан ба уг аян есдүгээр сарын 10-14-ний өдрүүдэд нийслэл хотын хэмжээнд үргэлжилнэ.

Холбоотой сэдвүүд

зам замынхөдөлгөөн

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.