Сурагчийн үнэмлэхийн зургаа киноны дүрд хувирч авхуулжээ

Сургуулийн дүрэм журмыг мөрдөх нь зохистой ч бүтээлч байдлыг орхигдуулж болохгүй. Ийм л үзэл санаатай Мичиган мужийн “North Farmington” ахлах сургуулийн захирал сурагчдынхаа үнэмлэхийн зурганд хүссэн хувцас, өмсгөлөө өмсөж болно гэж зөвшөөрчээ. 

Энэхүү ахлах сургууль нь 2014 оноос жил бүр захирал, эрхлэгч, багш нарыг кино жүжигчид, дуучид, урлаг, уран сайхны одуудын дүрд хувирч сурагчийн үнэмлэхийн зураг авахуулдаг уламжлалтай гэнэ. 

Энэ хөгжилтэй арга хэмжээг сурагчдын дунд зарласан даруйд тэд өөрийн дуртай киноны дүрд дэндүү адилхан хувирчээ. Хүүхдүүдийн бүтээлч, хошигнох мэдрэмжтэй байгаа нь цахим сүлжээгээр олны анхаарлыг татаж байна.

Холбоотой сэдвүүд

дэлхий хүүхдүүд

Сэтгэгдэл бичих (1)

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.