Сөүл хотод айлчлахад бэлэн байгаагаа илэрхийлжээ

peak.mn
04 сарын 27, 2018

Цаашид тогтмол уулзаж байхыг Умард Солонгосын удирдагч Ким Жөн Ун  Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Мүн Жэ Инд санал болгожээ. Энэ саналыг Мүн Жэ Ин дэмжсэн байна. Энэ тухай Өмнөд Солонгосын ерөнхийлөгчийн хэвлэлийн албаны нарийн бичгийн дарга Юн Ён Чан мэдэгджээ.

Түүнчлэн Умард Солонгосын удирдагчийг Өмнөд Солонгост айлчлахыг Мүн Жэ Ин санал болгосны хариуд “Намайг урьж байгаа бол би очно” хэмээн Ким Жөн Ун Өмнөд Солонгосын ерөнхийлөгчийн ордон буюу Хөх ордонд очиход бэлэн байгаагаа илэрхийлжээ. Мөн тэрбээр Солонгосын хойг дахь сөргөлдөөнд цэг тавихыг уриалсан байна.



Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг

Холбоотой сэдвүүд

хоёр солонгос

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.