Монголд бүртгэгдсэн коронавирусийн нийт тохиолдлын 61 хувь нь сүүлийн 18 хоногт илэрчээ

Б.Баясгалан
04 сарын 18, 2021

Эрүүл мэндийн яамнаас өнөөдөр өгсөн мэдээллээр сүүлийн 24 цагт манай улсад шинээр 1.340 хүнээс коронавирус илэрчээ. Тэдний 1.220 нь Улаанбаатар хотод, 119 нь орон нутагт бүртгэгдсэн бол нэг нь зөөвөрлөгдөн ирсэн тохиолдол байна. Мөн 427 хүн эдгэрч, гурван хүн нас баржээ. 

Улмаар Монгол Улсад бүртгэгдсэн коронавирусийн нийт тохиолдол 21.995, нас баралт 44, эдгэрсэн хүний тоо 11.877 болов. Өөрөөр хэлбэл, халдварын тохиолдол, нас баралт, биеийн байдал нь хүндэрч буй хүмүүсийн тоо өдөр бүр олноор нэмэгдэж байна.



Тэгвэл сүүлийн долоо хоног буюу энэ сарын 12-18-ны хооронд коронавирусийн тохиолдол хэдээр нэмэгдэж, хэдэн хүн эдгэрснийг өдөр өдрөөр нь харьцуулан хүргэе.

Өдөр
Огноо
Шинээр бүртгэгдсэн тохиолдол
Эдгэрсэн хүний тоо
Нас барсан хүний тоо
1.
4 дүгээр сарын 12
704
357
3
2.
4 дүгээр сарын 13
885
371
2
3.
4 дүгээр сарын 14
1.220
366
2
4.
4 дүгээр сарын 15
742
385
2
5.
4 дүгээр сарын 16
1.107
406
6
6.
4 дүгээр сарын 17
983
406
4
7.
4 дүгээр сарын 18
1.340
427
3

Сүүлийн 7 хоногт нийт
6.981
2.718
22

Сүүлийн долоо хоногт нийт 6.981 хүнээс коронавирус илэрч, 2.718 хүн эдгэрч, 22 хүн нас баржээ. Өөрөөр хэлбэл, нийт бүртгэгдсэн тохиолдлын 32.7 хувь, нийт эдгэрэлтийн 22.8 хувь, нийт нас баралтын 50 хувь нь сүүлийн долоо хоногт бүртгэгдсэн байна.

Харин дөрөвдүгээр сар гарснаас хойшхи 18 хоногт нийт 13.543 хүнээс коронавирус илэрсэн нь Монгол Улсад бүртгэгдсэн нийт тохиолдлын 61.6 хувь юм.  

Өнөөдрийн байдлаар 3.202 хүн хэвтэн эмчлүүлж буйгаас биеийн байдал нь маш хүнд 57, хүнд 231, хүндэвтэр 860, хөнгөн 2.054 хүн байна.

Холбоотой сэдвүүд

коронавирус эмя

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.