СЗХ “Саарал жагсаалт”-аас гарах ажлыг эхлүүллээ

Х.Оргил
11 сарын 29, 2019

Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан Дэлхийн банкны Монгол Улс дахь суурин төлөөлөгч Андрей Михневийг хүлээн авч уулзан, Хороотой хамтран хэрэгжүүлж буй “Төсөв санхүүгийн тогтвортой байдлын бэхжүүлэх төсөл”-ийн явц болон цаашид хамтын ажиллагаагаа өргөжүүлэх талаар ярилцаж, санал солилцов.

Түүнчлэн Монгол Улс ФАТФ-ын “Саарал жагсаалт”-д орсонтой холбоотойгоор мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тогтолцоог сайжруулах чиглэлээр техникийн хамтын ажиллагааг өргөжүүлэхээр боллоо.  

Уулзалтад СЗХ-ны ГХХАГ-ын дарга В.Энхбаатар, ХШЗГ-ын дарга Б.Долгорсүрэн, Дэлхийн банкны эдийн засагч Б.Даваадалай нар оролцов.  

СЗХ-ны даргаар томилогдоод удаагүй байгаа Д.Баярсайхан нь "Бидний хамгийн түрүүнд хийх ёстой ажил нь саарал жагсаалтаас гарах ёстой. Ингэхийн тулд бусад байгууллагатайгаа нэлээн сайн уялдаж ажиллах ёстой" хэмээн мэдэгдсэн байна.

Холбоотой сэдвүүд

сааралжагсаалт сзх

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.