С.Зоригийн хэрэгт холбогдуулан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны хоёр ажилтныг баривчилжээ

Х.Оргил
03 сарын 20, 2019

Төр нийгмийн зүтгэлтэн С.Зориг агсныг хөнөөсөн хэргийг мөрдөн шалгах ажлын хэсэгт багтсан хоёр хүн албан хаагчийг 14 хоног хорих шийдвэрийг Чингэлтэй дүүргийн шүүх өнгөрсөн даваа гаригт гаргасан билээ. 

Уг хэрэгт холбогдуулан АТГ Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны хоёр ажилтныг өчигдөр саатуулсан байна. Баттай бус эх сурвалжийн мэдээгээр саатуулагдсан хоёр ажилтны нэг нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газарт албаны даргаар ажиллаж байсан аж.

Холбоотой сэдвүүд

с.зориг с.зоригийн хэрэг

Сэтгэгдэл бичих (1)

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.