Б.Баясгалан
02 сарын 15, 2021
"Коронавируст халдварын үед өдрийг хэрхэн үр бүтээлтэй өнгөрөөх” талаар СЭМҮТ-ийн Сэтгэцийн эмч Т.Саранцэцэг зөвлөгөө, мэдээлэл өглөө.
“Би өдрийг хэрхэн үр бүтээлтэй өнгөрүүлж байна вэ” гэсэн асуултад хариулахын тулд та өөрөөсөө дараах асуултыг асуугаад үзээрэй.
Хүн бүрт зорилго байх ёстой. Үүнд:
Зорилгынхоо хүрээнд төлөвлөгөө гаргаж ажиллах хэрэгтэй.
- Хоногийн 24 цагийг хуваах
- Өглөөг яаж эхлүүлж байна. Өглөө эрт босохыг хичээ. Дасгал хийх.
- Өдөрт хийх ажлын жагсаалт гаргаад тухайн өдөртөө багтааж хийх нь чухал. Тухайлбал, Ковидын үед ажлыг гэрээс хийхэд хүндрэлүүд их байдаг. Жишээ нь хүүхдүүд нь уйлах, гэрийн ажил гэх мэт олон хүчин зүйлүүд гарч ирнэ. Тиймээс төлөвлөгөө гаргаснаар богино хугацаанд ажлаа бүрэн дуусгах боломжтой юм. Харин ажлыг ажлын цагтаа хийчхээр бусад цагаа гэр бүлдээ болон өөртөө зарцуулах боломж гарна.
- Залхуурлыг даван туулах /маргааш гэж байхгүй мэт амьдрах/. Бид аливаа нэг ажлыг маргааш, нөгөөдөр хийнэ гэх маягаар хойшлуулсаар байгаад хуримталсан олон ажил стерссийг бий болгодог. Тиймээс хувийн маш зөв зохион байгуулалтад суралцах нь чухал.
- Бид биеийн эрүүл мэндэд анхаараад сэтгэцийн эрүүл мэндийн тэр болгон анхаараад байдаггүй. Тиймээс сэтгэцийн эрүүл мэнд гэдэг чухал гэдгийг бодох хэрэгтэй. Яагаад вэ гэвэл хүн сэтгэл санаагаар тайван байж бие эрүүл байна.
- Сүүлийн үед сошиал орчинд цагийг их зарцуулдаг болсон. Хэчнээн үр хүүхдүүдтэйгээ хамт байгаа хэдий ч тэдэнд цагаа зарцуулж чаддаггүй. Тиймээс ковидын үед гэртээ байхдаа цагийг үр бүтээлтэй, аз жаргалтай өнгөрүүлэхэд зориулах хэрэгтэй.
- Оройд тогтмол цагт эрт унтаж, нойроо сайн авч амрах маш чухал.
Стрессээс гарах энгийн олон аргa байдаг. Дараах аргуудаас өөрт тохирох аргуудыг хэрэглэж болно.
Мөн гэр бүлийн гишүүн бүр цахим хэрэглээндээ хязгаарлалт тавьж, гэр бүлдээ цаг гаргах нь чухал. Өөрөөр хэлбэл амьд харилцааг бий болгох, хамтдаа сонирхолтой тоглоом тоглох хэрэгтэй. Жишээ нь, Оюун ухаан хөгжүүлэх тоглоомууд тоглож болно.
Эх сурвалж: Эрүүл мэндийн яам
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.