Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Unable to emit headers. Headers sent in file=/home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php line=855 [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 53]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 154]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 183]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 269]

Тайландын дэлгүүрүүд гялгар уутаар үйлчлэхээ больжээ | Peak News

Тайландын дэлгүүрүүд гялгар уутаар үйлчлэхээ больжээ

Peak.mn
01 сарын 02, 2020

Тайландын Засгийн газраас хэрэгжүүлж буй хуванцар хаягдлыг бууруулах кампанит ажлын хүрээнд тус улсын жижиглэн худалдааны томоохон компаниуд лхагва гарагаас гялгар уутаар үйлчлэхээ зогсоосон байна.

Их дэлгүүрүүд, супермаркетууд зэрэг багтсан 95 компанийн 25 мянга орчим дэлгүүр нэг удаагийн хэрэглээний гялгар уутыг хэрэглэгчдэд тараахаа зогсоожээ. Бангкок хотын томоохон дэлгүүрүүдээр үйлчлүүлэгч зарим иргэн өөрсдийн уутаа авчран үйлчлүүлж байсан бол зарим нь 20-оос бага центийн үнэтэй, дахин хэрэглэх боломжтой уутнуудыг худалдан авжээ.. 

Тайландад жил тутам 45 тэрбум гялгар уут хэрэглэгддэгийн улмаас байгаль орчинд ноцтой хохирол учирч байгаатай холбоотойгоор Засгийн газар энэ төрлийн уутны хэрэглээнээс татгалзахыг ард иргэддээ уриалж байгаа ажээ. Мөн Тайландад хуванцар хаягдлаас үүдэлтэй далайн бохирдол тулгамдсан асуудлуудын нэг болсон бөгөөд далайн амьтад санамсаргүйгээр хуванцар хаягдал идсэний улмаас үхсэн олон тохиолдол бүртгэгдсэн байна. 

Эх сурвалж: Монцамэ агентлаг

Холбоотой сэдвүүд

гялгар уут гялгаруут

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.