Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Unable to emit headers. Headers sent in file=/home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php line=855 [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 53]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 154]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 183]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 269]

Тайландын иргэдийн тал хувь нь төрдөө итгэдэггүй | Peak News

Тайландын иргэдийн тал хувь нь төрдөө итгэдэггүй

Х.Оргил
07 сарын 01, 2018

Саяхан хийсэн нэгэн судалгаагаар Тайландын иргэдийн тал хувь нь төр, засаг нь тус улсын төрийн байгууллагууд болон хааны хүрээлэл дэх авлига хэмээх тахлыг устгаж чадахгүй гэж боддог гэх дүн гарчээ. Мөн иргэдийн гуравны нэг нь авлига нийгэмд хэтэрхий гүн шингэсэн учраас итгэлгүй байна  гэж үзэж байгаа аж.

Ямар төрлийн авлигын хэрэг хамгийн их анхаарал татаж буй тухай асуухад судалгаанд оролцогчдын 42.03 хувь сургуулийн үдийн хоолны хөтөлбөр, 40 хувь нь сүмийн хөрөнгийг завших, 37 хувь нь бага орлоготой иргэдэд зориулагдах сангийн мөнгийг завших, 21.06 хувь нь төрөөс хэрэгжүүлж буй хэд хэдэн төсөл, 20.68 хувь нь Боловсролын яамны хөтөлбөрүүд гэж хариулсан байна.

Авлигын хамгийн гол шалтгаан юу вэ гэсэн асуултад 68.35 хувь нь шунал, хувиа хичээсэн байдал, 28.42 хувь нь аудитын систем дэх хуулийн цоорхой байдал, 19.30 хувь нь хэрэг хийсэн хүмүүст хөнгөн ял ногдуулдаг байдал гэсэн бол 14.83 хувь нь бага цалин, эдийн засгийн тогтворгүй байдал гэж хариулжээ. Энэхүү судалгаа нь 6 дугаар сарын 12-16-ны өдрүүдэд явагдсан байна.

Эх сурвалж: https://www.iaac.mn

Холбоотой сэдвүүд

тайланд төр засаг

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.