Тал аяга дарс нь солиорох эрсдэлийг нэмэгдүүлдэг

Х.Оргил
05 сарын 06, 2018

Долоо хоногт гурван бүтэн хундага бүр тал шилэн аяга дарс ууснаар сэтгэцийн эмгэг тусах эрсдлийг нэмэгдүүлдэг хэмээн судлаачид сэрэмжлүүлжээ.

Насанд хүрсэн 13000 хүн оролцсон хамгийн өргөн хэмээний судалгааны дүгнэлтээс үзвэл бага хэмжээний архи ч гэсэн тархийг гэмтээх аюултай ажээ.

Өдөрт согтууруулах ундааг нэг нэгжээс бага зэрэг илүү уухад эмэгтэй, эрэгтэй хүний тархины үйл ажиллагааны чадавхыг дөрвөн жилээр хорогдуулдаг юм.

Согтууруулах ундааны нэг нэгж нь 175 мл шилэн аяганы дундуур хэмжээний дарс, хагас аяга шар айраг юмуу өчүүхэн хэмжээний спирттэй тэнцдэг. АНУ-ын Оксфорд болон Кардиффийн их сургуулийн судлаачид тэмдэглэснээр, энэхүү хэмжээнээс илүү их согтууруулах ундаа уудаг хүмүүс өөрсдйигөө солиорох эрсдэлд оруулж байгаа аж. 


Эх сурвалж: Монцамэ агентлаг

Холбоотой сэдвүүд

архи согтууруулах ундаа дарс

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.