Тамирчдад тоглолтын хувцас гардууллаа

Х.Оргил
09 сарын 11, 2019

Нийслэлийн Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газраас бүх нийтийн биеийн тамир спортыг дэмжих зорилтын хүрээнд багагүй ажлыг зохион байгуулж, тамирчдад дэмжлэг туслалцааг тогтмол үзүүлдэг билээ.

Тодруулбал, өнөөдөр дүүргийн Засаг даргын орлогч Д.Уламбаяр болон албаны бусад хүмүүс Хүүхдийн спортын VI их наадамд дүүргээ төлөөлөн оролцох гэж буй 100 тамирчинд тоглолтын хувцас гардуулан өглөө.

Ташрамд, Монгол Улсын Засгийн газраас зохион байгуулж буй уг тэмцээнд Баянзүрх дүүргээс 22 спортын төрөлд 330 тамирчин оролцох юм.

Холбоотой сэдвүүд

тамирчид тамирчин

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.