Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Unable to emit headers. Headers sent in file=/home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php line=855 [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 53]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 154]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 183]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 269]

Танд хэрэгтэй: Ердийн хуваарийн дагуу ажиллаж эхэлсэн томоохон зах, худалдааны төвүүд | Peak News

Танд хэрэгтэй: Ердийн хуваарийн дагуу ажиллаж эхэлсэн томоохон зах, худалдааны төвүүд

Б.Баясгалан
02 сарын 09, 2019

Сар шинийн баярын өдрүүдэд ихэнх зах, худалдааны төвүүд амарсан ч өчигдөр буюу 2 дугаар сарын 8-наас ердийн хуваарийн дагуу ажиллаж эхлээд байна. 

Харин Нарантуул худалдааны төв энэ сарын 12-ныг дуустал амарч, 13-ны өдрөөс ердийн цагийн хуваарийн дагуу ажиллах аж. Мөн "Хүчит шонхор" худалдааны төв энэ сарын 11-нийг дуустал амарч, 12-ноос цагийн хуваарийн дагуу ажиллаж эхэлнэ.

“Номин холдинг” ХХК–ний салбар дэлгүүрүүд: 02 дугаар 07-ны өдрөөс ердийн цагийн хуваарийн дагуу ажиллаж байна.

Оргил супермаркетууд: Бүх салбар 02 дугаар сарын 07-наас энгийн цагийн хуваариар ажиллаж байна.

“Боса” сүлжээний дэлгүүрүүд: 02 дугаар 07-ны өдрөөс ердийн цагийн хуваариар ажиллана.

“Миний дэлгүүр” ХХХ-ний сүлжээ дэлгүүрүүд: 02 дугаар сарын 08-ны өдрөөс ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

“Е -Маrt”  их дэлгүүр: 02 дугаар сарын 08-аас эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

“Нарантуул” худалдааны төв: 02 дугаар  сарын 05–ны өдрөөс 12-ны өдрийг дуустал амраад, 02 дугаар сарын 13-ны өдрөөс эхлэн ердийн цагийн  хуваарийн дагуу ажиллана.

“Хар хорин” худалдааны төв: 02 дугаар сарын 5-8-ны өдрийг дуустал амарна. 02 дугаар сарын 09–ний өдрөөс эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

“Барс” 1, 2 худалдааны төвүүд: 02 дугаар сарын 09 буюу шинийн 5-ны өдрөөс эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу  ажиллана.

“Хүчит шонхор” худалдааны төв: 02 дугаар сарын 05-ны өдрөөс 11-нийг дуустал амарч, 02 дугаар сарын 12-ны өдрөөс эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

“Да хүрээ” авто худалдааны төв: 02 дугаар сарын 04-ний өдрөөс 02 дугаар сарын 8-ныг дуустал амарна. 02 дугаар 09-ний өдрөөс  ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

Аж үйлдвэрийн барааны дэлгүүрүүд: 02 дугаар сарын 5.6.7–нд  амарна. 02 дугаар сарын 08-ны өдрөөс эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.