Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Unable to emit headers. Headers sent in file=/home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php line=855 [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 53]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 154]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 183]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 269]

Танд хэрэгтэй: Газар өмчлөхөд бүрдүүлэх материалын жагсаалт | Peak News

Танд хэрэгтэй: Газар өмчлөхөд бүрдүүлэх материалын жагсаалт

peak.mn
11 сарын 11, 2018

Нийслэлийн Засаг даргын А/17, А/18 захирамжийн дагуу нийслэлийн суурьшлын бүсэд газар өмчлөх ажил үргэлжилж байна. 

Хэрвээ та газар эзэмших эрхийн гэрчилгээтэй, ямар нэгэн зөрчилгүй бол газраа өмчлөх боломжтой. Харин суурьшлын бүсийн гадна байрлаж байгаа бол шинээр газар олгохгүй байна.

Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэхэд дараах материалыг бүрдүүлнэ. Үүнд:

  • Газар өмчилж авахыг хүссэн өргөдлийн 1 дүгээр маягтыг дүүргийнхээ Газрын албанаас авч бөглөнө,
  • Газар эзэмших эрхийн гэрчилгээний эх хувь
  • Иргэний үнэмлэхийн хуулбар
  • Хорооны Засаг даргын хаягийн тодорхойлолт
  • Кадастрын зураг

Эдгээр материалыг бүрдүүлсний дараа таны эзэмшил газраа өмчлөх хүсэлтийг дараах дарааллаар шийдвэрлэх юм. Үүнд:

  • Дүүргийн Газрын албаны бичиг хэргийн ажилтан хүлээн авна.
  • Дүүргийн Газрын албаны дарга иргэний өргөдөлтэй танилцаж газар өмчлөл хариуцсан мэргэжилтэнд шилжүүлнэ.
  • Дүүргийн өмчлөлийн мэргэжилтэн судалж, төсөл бэлтгэн Нийслэлийн газрын албаны Газар өмчлөлийн хэлтэст хүргүүлнэ.
  • Газар өмчлөлийн хэлтсийн дүүрэг хариуцсан мэргэжилтэн захирамжийн төслийг хянаж, Ажлын хэсгийн хуралд танилцуулна.
  • Захирамжийн төсөл бэлтгэж, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын холбогдох хэлтсүүдээр хянуулж санал авна.
  • Нийслэлийн Засаг дарга төсөлтэй танилцаж захирамж гаргана. Захирамжийг үндэслэн газар өмчлүүлэх шийдвэрийг баталгаажуулан дүүргийн Газрын албанд хүлээлгэн өгнө.
  • Иргэнд газар өмчлөлийн шийдвэрийг өгч иргэн Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт хандан үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн гэрчилгээг гарган авна.

Холбоотой сэдвүүд

газар өмчлөл иргэн

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.