Б.Баясгалан
10 сарын 06, 2019
Төрийн албаны ерөнхий шалгалтын бүртгэл үргэлжилж байна.
Тодруулбал, Шалгалтын бүртгэл 10 дугаар сарын 1-нээс 10 дугаар сарын 30-ны өдөр хүртэл үргэлжилнэ. Шалгалтыг 11 дүгээр сарын 11-ний өдөр улс орон даяар эхлүүлж, 11 дүгээр сарын 20-ныг хүртэл зохион байгуулна.
Шалгалт өгөх иргэдийн хуваарийг 11 дүгээр сарын 09-нд Төрийн албаны зөвлөлийн цахим хуудсанд байршуулна. Шалгалтыг Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 15 дугаар тогтоолоор баталсан “Төрийн албаны ерөнхий шалгалт, өгөх болзол, журам”-д заасны дагуу зохион байгуулна.
Төрийн албан хаагчийн шалгалтад бүртгүүлэх зааврыг дүрс бичлэгээр хүргэж байна.
Эх сурвалж: Төрийн албаны зөвлөл
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.