Б.Одсүрэн
08 сарын 31, 2021
Нэг сая доллараар зөвлөгөө өгдөг, дэлхийн топ бизнес дасгалжуулагч /коуч/ Тони Роббинсийн лекцийг үзээд,зөвлөгөөг нь багцлав.
#1. Жинхэнэ удирдагчид асуудлыг ойлгоход цагийнхаа 5 хувийг зарцуулдаг. Харин үлдсэн 95 хувийг түүнийг шийдвэрлэхэд зарцуулдаг.
#2. Таны амьдрал өөрөө шийдвэр гаргаж, хөдөлж эхэлсэн үед өөрчлөгдөж эхэлдэг.
#3. Бидний амьдралын утга учир бол ямар нэгэн зүйл авах биш харин ямар нэгэн зүйл өгч, хэн нэгэн болох юм.
#4. Хүмүүс амьдралын тодорхой нэг зүйлд анхаарлаа төвлөрүүлэхэд юунд хүрч чадахаа төсөөлж ч чаддаггүй.
#5. Та 30 секундээс илүү хугацаанд уурлахад энэхүү сөрөг сэтгэл хөдлөл бие сэтгэлд дахин 5 цаг байдаг.
#6. Таны өнгөрсөн болон ирээдүй тань адилхан байж болохгүй.
#7. Залхуу хүн гэж байдаггүй. Урам, түлхэц өгдөггүй зорилго гэж байдаг.
#8. Жинхэнэ шийдвэр гэдэг бол та уг шийдвэрийн дараа шинэ үйлдэл хийхийг хэлнэ. Хэрэв үйлдэл байхгүй бол та шийдвэр гаргаагүй байна гэсэн үг.
#9. Олон хүн амьдралдаа юу хийхийг мэддэг. Гэвч зөвхөн хэдхэн нь хийж буй зүйлээ мэддэг. Мэдэх нь хангалтгүй юм. Хөдлөх хэрэгтэй.
#10. Таны орлого өөрийн хийсэн сонголт болохоос дэлхийн эдийн засгийн асуудал биш.
#11. Та хэн ч бай өөрийн хийж буй зүйлдээ дуртай биш бол та агуу хүн болохгүй.
#12. Хэрэв та өөрийн амьдралаа удирдахыг хүсч байгаа бол та өөрийн өдөр тутмын амьдралаа хянах хэрэгтэй. Бидний амьдралд хэзээ нэгэн өдөр хийсэн зүйл нөлөөлөхгүй. Харин өдөр тутам хийдэг зүйл нөлөөлдөг.
#13. Тоотой хэдэн хүн зорилгодоо хүрдэг. Бусад хүмүүс зорилгодоо хүрч чаддаггүй цор ганц шалтгаан бол төвлөрч чаддаггүй байдал. Ихэнх хүмүүс зүгээр л урсгалаар амьдардаг.
#14. Бидний гол асуудал бол аливаа асуудлыг муу зүйл гэж боддог. Гэвч яг үнэн хэрэгтээ асуудлын тусламжтайгаар бид өсөж, дэвжиж, өөрчлөгддөг.
#15. «Хэзээ нэгэн цагт» гэсэн зам «хаашаа» ч хүргэдэггүй.
#16. Та үргэлж хийж байсан зүйлээ хийсээр байх юм бол авдаг зүйлээ авсаар байх болно.
#17. Та юу хийхээ мэдэхгүй байна уу? Тэгвэл та мэддэг зүйлээ хий.
#18. Аливаа зүйлд чин сэтгэлээ зориулж хийдэг хүн жинхэнэ аз жаргал, амьдралын таашаалыг ойлгоно.
#19. Хэрэв та амжилттай болохыг хүсвэл амжилтанд хүрсэн хүнийг олж, түүнийг дага. Тэгвэл та амжилтанд хүрнэ.
#20. Халамж, хайр гэдэг 2 зүйл таны амьдралыг өөрчлөх дуусашгүй эх үүсвэр юм.
#21. Зорилгоо тодорхойлох нь мөрөөдлөө бодит болгох хамгийн эхний алхам юм.
#22. Амжилттай хүмүүс асуултуудыг илүү тодорхой асуудаг бөгөөд үүнийхээ хариуд илүү дэлгэрэнгүй хариулт авдаг.
#23. Өөрийн амьдралаа гайхалтай болго. Биширдэг хүн шигээ хүн бол.
#24. Би хүмүүст туслах тусам илүү ихийг авдаг гэдгийг ойлгодог.
#25. Үргэлж сайжирч, өөрийгөө хөгжүүл. Хэзээ ч бүү зогс.
Сэтгэгдэл бичих (1)
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.
Зочин [202.126.88.141] ・ 2021.09.02 Хариулах
Ene sedwiig unshihbolomj gargaj ugsun peas.mn.d talarhaj baina. Mun yy iig olj unshsan uurtuu talarhaj baina. Olonhynd hyrch olon olon itgel naidwar shiidliin tylhyyr bolog ee