Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Unable to emit headers. Headers sent in file=/home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php line=855 [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 53]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 154]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 183]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 269]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 269]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 269]
Судалгаагаар бусдыг дээрэлхдэг сурагч өөрөө дээрэлхүүлдэг байсан байх магадлал өндөр байдаг | Peak News

Судалгаагаар бусдыг дээрэлхдэг сурагч өөрөө дээрэлхүүлдэг байсан байх магадлал өндөр байдаг

Судалгааны үр дүнгүүдээс харахад бусдыг дээрэлхдэг сурагч өмнө нь өөрөө үе тэнгийн дээрэлхэлтэд өртөж байсан байх магадлал өндөр байдаг байна. Сэтгэлзүйчид ийм хүүхдүүдийг “bully-victim” буюу "хохирогч дээрэлхэгч" гэж нэрлэдэг. 

Судлаачдын тайлбарласнаар, ийм хүүхдүүд өмнө нь доромжлол, гадуурхалтад олон давтамжтай өртсөн байдаг. Үүний улмаас өөрийгөө хамгаалах, үе тэнгийнхнийхээ дунд байр сууриа бататгах зорилгоор бусдад хүчирхийлэл, дарамт үзүүлэх нь бий.

Нэгэн судалгааг энд дурдвал, АНУ-ын University at Buffalo болон University of Tennessee-ийн судлаачид хөдөө орон нутгийн сургуулийн сурагчдын дунд дээрэлхэлтийн үндсэн гурван хэлбэр байгааг ажиглажээ. Үүнд:

  • Дээрэлхэлтийн хохирогч,
  • Дээрэлхэгч,
  • Түүнчлэн өөрөө өмнө нь дээрэлхүүлж байсан атлаа бусдыг дээрэлхэх болсон “bully-victim” бүлэг.

Судалгаанд оролцсон 192 сурагчийн 31 хувь нь дээрэлхэлтийн хохирогч, харин 11.5 хувь нь “bully-victim” ангилалд багтсан байна.

Үүнтэй төстэй байдал бусад судалгаанд ч ажиглагддаг байна. Тодруулбал, АНУ-ын өсвөр үеийнхний дунд хийсэн нэгдсэн судалгаагаар сурагчдын 6.3 хувь нь хохирогчоос дээрэлхэгч болсон байсан бол Канадад хийсэн нэгэн судалгаанд дээрэлхэлтийн хэрэгт холбогдсон сурагчдын ойролцоогоор 40 хувь нь өмнө нь өөрсдөө хохирогч байсан гэж тэмдэглэжээ.

Сэтгэлзүйчид энэ үзэгдлийг “хохирогчоос дээрэлхэгч рүү шилжих мөчлөг” гэж тайлбарладаг. Өөрөөр хэлбэл, өмнө нь амссан доромжлол, дарамтыг давтан бусдад мэдрүүлэх замаар хүүхэд өөрийгөө сул дорой биш гэдгээ үеийнхэндээ харуулахыг оролддог байна.

Иймээс судлаачид дээрэлхэлтийг зөвхөн сахилгын арга хэмжээгээр шийдэх боломжгүй гэж үздэг. Харин тухайн хүүхдийн өмнөх туршлага, сэтгэлзүйн хэрэгцээг ойлгож, шаардлагатай дэмжлэг үзүүлэх нь илүү үр дүнтэй гэж зөвлөдөг байна.


Эх сурвалж: Psychology today 

Холбоотой сэдвүүд

bullying үе тэнгийн дээрэлхэлт

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.