Танилц: 2020 оны НИТХ-ын сонгуульд нэг нам, нэр дэвшигчээс зарцуулах зардлын дээд хэмжээ

Б.Баясгалан
10 сарын 03, 2020

Орон нутгийн сонгуульд нэр дэвшигчдийн сурталчилгаа 09 дүгээр сарын 30-наас эхлэн үргэлжилж байна. 10 дугаар сарын 14-ний 00:00 цагт хаагдана. Сонгуулийн санал хураалт 10 дугаар сарын 15-нд улс даяар явагдах бөгөөд тус өдөр бүх нийтээр амарна.

Үүнтэй холбоотойгоор Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн сонгуульд нэг нам, эвсэл болон нэр дэвшигчээс зарцуулах зардлын дээд хэмжээг хэрхэн тогтоосныг хүргэж байна.

Нэг нам, эвслээс зарцуулах зардлын дээд хэмжээ нэг тэрбум 985 сая 600 мянган төгрөг. Харин нэг нэр дэвшигчээс гарах зардлын дээд хэмжээ тойрог бүрт өөр байна. Тухайлбал, Баянгол дүүргийн нэгдүгээр тойрогт нэр дэвшигчээс гарах зардлын дээд хэмжээ 288.6 сая төгрөг бөгөөд бусад тойргоос хамгийн өндөр байна. Багахангай дүүрэгт нэр дэвшигчээс зарцуулах зардлын дээд хэмжээ хамгийн бага буюу 70 сая төгрөг байхаар тогтоожээ.

Дэлгэрэнгүйг зардлын дээд хэмжээг тогтоосон нийслэл дэх Төрийн аудитын газрын даргын дараах тушаалаас үзнэ үү.

2020 оны Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуульд нийт 45 мандатын төлөө зургаан нам, эвсэл /МАН, АН, МНН, МАХН, Сахигтун! Үндсэн хуулийн эвсэл, Дэлхийн монголчууд эвсэл/,  хоёр бие даагч буюу нийт 104 нэр дэвшигч өрсөлдөж байна. 

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.