Б.Баясгалан
10 сарын 28, 2019
Үндэсний агаарын тээвэрлэгч МИАТ ТӨХК-ийн 2019-2020 оны өвлийн нислэгийн цагийн хуваарийн мэдээллийг хүргэж байна.
Өвлийн цагийн хуваарт 10 дугаар сарын 27-ноос буюу өчигдрөөс эхэлж, ирэх оны 3 дугаар сарын 28-ныг хүртэл үргэлжилнэ.
Онцлох нислэгүүд:
Бангкок хот- Аялал жуулчлалын бүс нутаг Тайландын вант улсын нийслэл Бангкок хот руу 10 дугаар сарын 30-аас эхлэн 7 хоногийн Лхагва, Бямба гараг бүр шууд нислэгтэй.
Хонконг хот- Өдөр бүр нислэгтэй. Энэ жил Хонконг хотын чиглэлийн давтамжийг өвлийн цагийн хуваарийн хугацаанд өдөр бүр болгож буйгаар онцлогтой юм.
Сөүл хот- Энэ өвлийн хугацаанд Сөүл хот руу 7 хоногт 9 нислэг үйлдэнэ. Сөүл хот руу өдөр бүр нислэгтэй байх бөгөөд Мягмар болон Баасан гарагуудад шөнийн давхар нислэгтэй.
Бусад нислэг:
Бээжин хот- Бээжин хотын чиглэлийн хувьд өмнөх жилийнхтэй адил 7 хоногийн өдөр бүр нислэгтэй байна.
Москва, Берлин хот- Москва хотоор дамжин нисдэг Пүрэв, Ням гарагийн үндсэн нислэг үйлдэгдэнэ.
Токио хот- 7 хоногт 5 нислэг. Токио хотын нислэгийн хувьд үндсэн 5 нислэг болох Даваа, Лхагва, Баасан, Бямба, Ням гарагт нислэг үйлдэнэ.
Бусан хотын нислэг- 7 хоногт 2 нислэг. Бусан хотын хувьд үндсэн Пүрэв, Ням гарагт нислэг үйлдэнэ.
Өвлийн цагийн хуваарийг хүргэж байна.
Нислэгийн үнэ болон бусад мэдээллийн талаархи дэлгэрэнгүй мэдээллийг МИАТ-ын лавлах 11 333-999 дугаараас авах боломжтой.
Эх сурвалж: МИАТ
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.