Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн ээлжит ХХ хуралдаанаар нийслэлийн 2019 оны төсвийг хэлэлцсэн.
Нийслэлийн Өмчийн харилцааны газрын дарга Ч.Однасан нийслэлийн өмчөөс 2019 онд хувьчлах хуулийн этгээд, эд хөрөнгийн жагсаалтыг танилцууллаа.
Хуулийн этгээд:
- Багахангай дүүргийн “Багахангай мах боловсруулах үйлдвэр” ОНӨААТҮГ /Менежментийн гэрээний үр дүнг харгалзан хувьчлах/
- Булган аймгийн Хялганат тосгон “Үртсэн шахмал түлшний үйлдвэр” ОНӨААТҮГ /Менежментийн гэрээний үр дүнг харгалзан хувьчлах/
Эд хөрөнгө:
- Налайх дүүргийн 4 хороо “Чандмань - Налайх” ОНӨААТҮГ-ын Ахуй үйлчилгээний төв
/Менежментийн гэрээний үр дүнг харгалзан хувьчлах/
- Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо Нийслэлийн Засаг захиргааны “Хангарьд ордон”-ы барилга
/Нээлттэй дуудлага худалдаа/
- Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо нийслэлийн засаг захиргааны 4 дүгээр байрын барилга /Хуучнаар Бизнес хөгжлийн төвийн барилга/
/Нээлттэй дуудлага худалдаа/
- Баянгол дүүргийн 7 дугаар хороо “Монгол шуудан” ТӨХК-ийн түрээсээр эзэмшиж байсан байрын 2 дугаар хэсэг
/Нээлттэй дуудлага худалдаа/
- Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, Халуун усны барилга
/Иргэний хуулийн 105 дугаар зүйлийн дагуу санал болгон хувьчлах/
- Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороо, БЗД-ийн Цагдаагийн 3-р хэлтсийн Шар хадны хэсгийн хуучин барилга
/Нээлттэй дуудлага худалдаа/
- Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо, Өрхийн эрүүл мэндийн төвийн хуучин барилга
/Нээлттэй дуудлага худалдаа/
Мөн өмнөх онуудад хувьчлагдаагүй хуулийн этгээд болон эд хөрөнгийг энэ онд хувьчлахаар тусгасан байна. Үүнд:
Хуулийн этгээд:
- Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хороо, Уламжлалт анагаах ухааны элэг судлалын клиник төв
/Менежментийн гэрээний үр дүнг харгалзан хувьчлах/
Эд хөрөнгө:
- Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Хан-Уул дүүргийн ЗДТГ-ын хуучин барилга
/Нээлттэй дуудлага худалдаа/
- Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо, Сүхбаатар дүүргийн ЗДТГ-ын өргөтгөлийн барилга
/Нээлттэй дуудлага худалдаа/
- Чингэлтэй, Сонгинохайрхан, Хан-Уул, Сүхбаатар дүүргүүдэд Хэсэгчилсэн инженерийн хангамжийн газрын харьяа “Ану сервис” ХХК-ийн менежментийн гэрээгээр ажиллуулж буй 8 халаалтын зуух
/Менежментийн гэрээний үр дүнг харгалзан хувьчлах/
- Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо, Хуучнаар “Автобус-3” НӨҮГ-ын барилга байгууламжууд
/Нээлттэй дуудлага худалдаа/
Менежментийн гэрээний үр дүнг харгалзан хувьчлах барилгаас бусад хуулийн этгээд болон эд хөрөнгийг хувьчилснаар нийслэлийн төсөвт 90.1 тэрбум төгрөг төвлөрүүлэхээр тооцжээ гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.