Б.Баясгалан
07 сарын 07, 2020
МАН-ын Удирдах зөвлөл өнөөдөр хуралдаж, Засгийн газрын гишүүд буюу сайдаар томилох хүмүүсийн нэрсийг баталжээ.
УИХ-ын гишүүн, Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн тэргүүлэх Засгийн газар нь Ерөнхий чиг үүргийн 6, чиглэлийн 8 буюу нийт 14 яамны сайд болон Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, Шадар сайд гэсэн 16 гишүүнтэй байх юм.
Ерөнхий сайд У.Хүрэлсүх нэрсийг нь дэвшүүлж, МАН-ын Удирдах зөвлөл дэмжсэн сайд нарыг хүргэж байна.
1. Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргаар Л.Оюун-Эрдэнэ
2. Шадар сайдаар Я.Содбаатар
3. Сангийн сайдаар Ч.Хүрэлбаатар
4. Байгаль орчин, аялал жуулчлалын сайдаар Д.Сарангэрэл
6. Барилга, хот байгуулалтын сайдаар Б.Мөнхбаатар
7. Батлан хамгаалахын сайдаар Г.Сайханбаяр
8. Боловсрол, шинжлэх ухааны сайдаар Л.Цэдэвсүрэн
9. Гадаад харилцааны сайдаар Н.Энхтайван
10. Зам, тээврийн хөгжлийн сайдаар Л.Халтар
11. Соёлын сайдаар С.Чулуун,
12. Уул, уурхайн сайдаар Г.Ёндон
13. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдаар З.Мэндсайхан,
14. Хууль зүй, дотоод хэргийн сайдаар Х.Нямбаатар
15. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдаар А.Ариунзаяа
16. Эрүүл мэндийн сайдаар Б.Цогтбаатар
16. Эрчим хүчний сайдаар Н.Тавинбэх нарыг томилохоор баталжээ.
Эндээс харахад өмнөх Засгийн газрын гишүүд болох Л.Оюун-Эрдэнэ, Ч.Хүрэлбаатар нарыг хэвээр үлдээж, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэлийг БОАЖ-ийн сайд болгож, бусад сайдыг шинээр сонгохоор болжээ.
Ерөнхий сайд өөрийн бүрэн эрхийн хүрээнд Засгийн газрын гишүүнийг Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 101 дүгээр зүйл, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай тухай хуулийн 12 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт тус тус заасны дагуу Улсын Их Хурал, Ерөнхийлөгчид танилцуулсны үндсэн дээр томилж, чөлөөлж, огцруулна. Засгийн газрын гишүүнийг томилох, чөлөөлөх, огцруулахдаа захирамж гаргана.
Сэтгэгдэл бичих (7)
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.
Зочин [103.10.22.72] ・ 2020.07.08 Хариулах
Үндсэн хуулиар УИХ-ын гишүүн сайд 4 байх ёстой биш билүү Тэгвэл 6 болж Ү.Х. зөрчигдөөд байна шүү.
Зочин [202.126.88.151] ・ 2020.07.07 Хариулах
Sodbaatariig demjij bn Mergejliin Hyanaltiin gazriin darga hiij bsn, Namiin nariin bichgiin darga hiij bsn^ sat songuuliar namaa udirdaj orood yaluuulsan. Mundag ulsturch
Зочин [122.201.24.35] ・ 2020.07.07 Хариулах
Ер нь Ерөнхий сайд маань ПЕРЕСТРОЙКА хийлээ Уул уурхайн Сайд нүдээ оллоо
Зочин [203.91.115.48] ・ 2020.07.07 Хариулах
сайд нар сэтгэлд хүрсэнгүйээ. Даваасүрэн сайд, цэрэнбат сайд боловсролын сайд нар сайн бсан. Сарангэрэл бол одоо болы ш дээ. Дэмий юм хийхийн даа хүрэлсүх сайд минь. Содбаатар эд нар бол хэрэггүйээ.
Зочин [192.82.71.18] ・ 2020.07.07 Хариулах
Sodbaatart ajliin amjilt husie. Chadvarlag turiin tushee
Зочин [202.126.88.151] ・ 2020.07.07 Хариулах
Содбаатар бол МАН-ын нарийн бичгийн дарга, УИХ гишүүнээр 8 жил дарааллан ажилласан, Зам тээврийн яамны сайд байсан 2005 оноос эхлэн ҮХЯ нд дэд сайд, сайд хийж эхлээд мэргэжлийн хяналтын газрын дарга, гээд маш их туршлагатай улс төрч ШАДАР САЙД болж байгаад нь баяр хүргэе
Зочин [192.82.65.55] ・ 2020.07.07 Хариулах
SODBAATAR SHADAR SAID BOLSON NI ZOW SHIIDWER BOLJEE. ODOO DUTUU AJLUUDAA GVITSEEH BAIHAA AMJILT HVSEY
Санал болгох
1 Сонгогчийн боловсрол: Таны сонгох нэр дэвшигч итгэлтэй хүн мөн үү?
2 Х.Алтантуяа: Хүүхдийг сургая гэвэл багш хүн маш нарийн мэдрэмжтэй байх хэрэгтэй
3 Айлын хүүхдүүд айхтар: Улс орнууд уур амьсгалын өөрчлөлттэй хэрхэн тэмцэж байна вэ?
4 Голомт банк "Оюутны тэтгэлэгт хөтөлбөр"-өөө шинэчлэн 20 дахь жилдээ зарлалаа
5 Зөвлөгөө: Өсвөр насны хүүхдийнхээ сэтгэл зүйг ойлгож, дэмжих нь
Холбоотой мэдээ
Улс төр
МАН-ын Удирдах зөвлөл сайд нарын томилгоог хэлэлцэж байна
Б.Баясгалан ・ 07 сарын 07, 2020
Улс төр
Ерөнхий сайд У.Хүрэлсүх сайдаар томилох хүмүүсээ УИХ-д танилцуулж байна
Б.Баясгалан ・ 07 сарын 08, 2020
Улс төр
Шинэ сайдууд авлига, ашиг сонирхлын зөрчлөөс ангид байж, үүргээ шударгаар биелүүлэхээ тангараглав
Б.Баясгалан ・ 07 сарын 08, 2020
Нийгэм
А.Амарзаяа: Халамжийн бодлогын тогтолцоог өөрчилж, залуусийн хөдөлмөрлөх бололцоог нэмэгдүүлэх ёстой
Б.Баясгалан ・ 08 сарын 11, 2020
Улс төр
Сайд нарын томилгооны асуудлаар хуралдаж, шийдвэрээ гаргалаа
Л.Баяржаргал ・ 10 сарын 18, 2017
Үндсэн категори
Бусад
Үйлчилгээ
Холбоо барих
Мэдээ
77191977
Редакц
99126085
Имэйл
contact@peak.mn
Холбоо барих
Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Бага тойруу, 24-р байр
© 2017-2024 Пийк Медиа Групп ХХК. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.