Тархины хорт хавдрыг анагаах шинэ нээлт

Х.Оргил
06 сарын 29, 2018

Гронингений их сургуулийн эрдэмтдийн баг крио-электрон микроскопыг ашиглаж эмийн бодисыг бий болгодог “ASCT2” уургийн бүтцийг тайлбарлажээ. Судалгааны ажлын үр дүнгээ 6-р сарын 5-ны өдөр “Nature Structural & Molecular Biology” сэтгүүлд нийтлүүлсэн байна.

Энэхүү нээлтийн ачаар тархины хорт хавдрын эсүүдэд зохицуулалт хийх шинэ төрлийн эмчилгээ гарах боломжтой ажээ.

Тэрхүү зөөвөрлөгч ASCT2 уураг нь хүний эсэд глутамин гэх амин хүчлийг оруулж ирдэг ба тэдгээр эсүүдийн амин хүчлийн тэнцвэрийг тогтворжуулж байдаг. Тархины болон бусад хорт хавдрын үед хүний биед глутамины хэрэгцээ ихэсдэг учраас ASCT2 уургийн хэмжээ нэмэгддэг байна. 


Эх сурвалж: https://ipt.ac.mn/

Холбоотой сэдвүүд

тархи шинжлэхухаан

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.