Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Unable to emit headers. Headers sent in file=/home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php line=855 [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 53]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 154]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 183]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 269]

Тарваган тахлын мэдээ жуулчдын тоог эрс бууруулж байгааг анхаарууллаа | Peak News

Тарваган тахлын мэдээ жуулчдын тоог эрс бууруулж байгааг анхаарууллаа

Х.Оргил
05 сарын 09, 2019

БОАЖЯ, ЭМЯ хамтран мэдэгдэл гаргажээ. Мэдэгдэлд ташаа мэдээллээс болж Монгол орныг зорих жуулчдын тоо эрс буурч байгааг анхаарч, холбогдох мэдээллийг баримттай эх сурвалжаас тодруулахыг хүссэн байна.

МЭДЭГДЭЛ

Баян-Өлгий аймагт 2019 оны 4 дүгээр сарын 30-нд тарваган тахлын хүний өвчлөлийн 2 тохиолдол гарч тус аймагт хорио цээрийн дэглэм түр тогтоогоод байсан. Өвчний голомтонд тандалт судалгаа хийн, мэргэжлийн баг ажиллаж, эцсийн халдваргүйтгэл хийсний үр дүнд өвчлөл тархахаас урьдчилан сэргийлсэн болно. Тарваган тахлын голомтыг бүрэн цомхотгосон тул хорио цээрийн дэглэмийг 2019 оны 5 дугаар сарын 06-ны өдөр цуцалж, бүх үйл ажиллагааг хэвийн явуулж эхлээд байна.

Тиймээс хэвлэл мэдээллийн байгууллагууд болон нийгмийн сүлжээний хэрэглэгчдийг буруу ташаа мэдээлэл олон нийтэд түгээж, түгшүүрт автуулахгүй байхыг хүсэе. Үүнээс гадна буруу ташаа мэдээллийг гадны хэвлэл мэдээллийн байгууллагууд эх сурвалж болгон ашиглаж, Монгол орныг зорих жуулчдын тоо эрс буурч байгааг анхаарч, холбогдох мэдээллийг баримттай эх сурвалжаас тодруулна уу.

Холбоотой сэдвүүд

тарваган тахал тарваганы мах

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.