peak.mn
04 сарын 27, 2018
Монголын хөрөнгийн биржэд бүртгэлтэй Таван Толгой ХК (TTL) -ийн ТУЗ-ын хурал өчигдөр Өмнөговь аймгийн Цогтцэций суманд байрлах компанийн байранд болж дараах асуудлуудыг хэлэлцэж шийдвэрлэлээ. Үүнд:
2017 онд 141 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажилласан тус компанийн хувьцаа эзэмшигчдийн хувьд хэдий хэмжээний ногдол ашиг тараах нь хамгийн сонирхол татсан сэдэв байсан.
Тэгвэл өнөөдрийн хурлаар компаний 51 хувийг эзэмшдэг Өмнөговь аймгийн Засаг даргын тамгын газраас нийт цэвэр ашгийн 90 хувийг ногдол ашиг болгож тараах саналаа оруулсан бөгөөд ТУЗ цэвэр ашгийн 94 хувь болох 126.9 тэрбум төгрөгийг тараах шийдвэр гаргажээ.Өөрөөр хэлбэл та тус компаний хувьцаатай бол нэгж хувьцаа тутамд 2410 төгрөгийн ногдол ашиг авна гэсэн үг. Ногдол ашиг авах эрхтэй хувьцаа эзэмшигчдийн бүртгэлийн өдрийг 2018.04.03-наар тогтоосон.
Түүнчлэн компаний бүх ажилчдыг зургаан сарын цалинтай нь тэнцэх мөнгөн дүнгээр нэг удаа урамшуулахыг ТУЗ дэмжжээ.
2016 онд компани нийт ашгийнхаа 85 хувийг (45.9 тэрбум төгрөг, нэгж хувьцаанд 872 төгрөг) ногдол ашиг хэлбэрээр тарааж байсан билээ.
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.