Б.Баясгалан
05 сарын 01, 2021
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны сонгуулийн санал хураалт 6 дугаар сарын 09-нд явагдана. Энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуульд МАН, АН, Зөв хүн электорат эвсэл хүнээ нэр дэвшүүлэх эрхтэй. Өнөөдрийн байдлаар нам, эвслүүд нэр дэвшүүлэх хүнээ сонгох процесс эцсийн шатандаа өрнөж байна.
МАН-аас намын дарга У.Хүрэлсүх нэр дэвших нь тодорхой гэж харж байна.
Зөв хүн электорат эвслээс Датакомын Д.Энхбат, эмч Б.Болдсайхан, нийтлэлч Баабар, Дефакто Д.Жаргалсайхан нарын нэг байх болов уу. Тус эвсэл "Ерөнхийлөгчөө сонгоё" санал асуулга явуулсан. Улмаар иргэдээс хамгийн өндөр санал авсан хүнтэй хэлэлцээ хийж, 5 дугаар сарын 02-нд зарлана хэмээсэн.
АН-аас нийт 8 хүн Ерөнхийлөгчид нэр дэвшихээр намынхаа дотоод сонгуульд өрсөлдөж байна. АН хоёр хуваагдаж, Дээд шүүх намын даргаар бүртгэхээс татгалзсан О.Цогтгэрэл, М.Тулгат гэсэн тус тусын даргатай. Улмаар тус тусдаа хүмүүсээ Ерөнхийлөгчийн сунгаанд сойж буй.
Тодруулбал,
О.Цогтгэрэлийн АН-аас:
М.Тулгатын АН-аас:
АН өнөөдөр буюу 5 дугаар сарын 01-нд Ерөнхийлөгчид нэр дэвшигчийг тодруулах цахим сонгуулийг нийт гишүүд дундаа цахимаар явуулна. Өөрөөр хэлбэл, дээрх 8 хүнээс хэнийг нь Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэхээ АН-ын гишүүд өнөөдөр сонгоно.
Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд заасан хугацааны дагуу нам, эвслүүд 5 дугаар сарын 02-нд Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэх хүнээ албан ёсоор зарлана.
Сэтгэгдэл бичих (1)
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.
Зочин [64.119.23.134] ・ 2021.05.02 Хариулах
Ganbaatar Altanhuyg 2 oos oor oodtei ym alga