Тээврийн хэрэгслийг ажлын өдрүүдэд дугаарын хязгаарлалтаар хөдөлгөөнд оролцуулах хуваарь

Б.Баясгалан
05 сарын 10, 2021

Нийслэлийн Засаг даргын А/357 дугаар захирамжид өөрчлөлт орлоо. 

Тодруулбал, “Нийслэлийн нутаг дэвсгэрт тээврийн хэрэгслийг ажлын өдрүүдэд дугаарын хязгаарлалтаар замын хөдөлгөөнд оролцуулж, түгжрэл саатал үүсгэхгүй байх зохион байгуулалтын арга хэмжээ  авч ажиллах” хэмээн өөрчиллөө. 

Өөрөөр хэлбэл,

Даваа гарагт 1, 6-гаар

Мягмар гарагт 2, 7-гоор

Лхагва гарагт 3, 8-аар

Пүрэв гарагт 4, 9-өөр

Баасан гарагт 5, 0-ээр  төгссөн дугаартай тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцохгүй. 


Эх сурвалж: НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Холбоотой сэдвүүд

дугаарынхязгаарлалт хот2021

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.