Б.Баясгалан
02 сарын 04, 2021
Тээврийн хэрэгслийн "аз"-ын гэх дугааруудыг дуудлага худалдаагаар зарахаар шийдвэрлэсэн.
Энэ дагуу Зам тээврийн хөгжлийн сайдын тушаалаар батлагдсан “Автотээврийн хэрэгслийн бүртгэл хөтлөх улсын дугаар олгох журам”-ын хүрээнд тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн тодорхой дугааруудыг худалдах нээлттэй цахим дуудлага худалдааг зарлажээ. Дуудлага худалдаа 2021 оны 02 дугаар сарын 15-наас эхэлнэ.
Үүнтэй холбоотойгоор "аз"-ын дугаарын дуудлага худалдаанд хэрхэн оролцож, дугаар авах зааврыг хүргэж байна.
1. Автотээврийн үндэсний төвийн https://auction.transdep.mn// сайт руу орно.
2. Тус сайтын "Нэвтрэх" гэсэн хэсгийг сонгож, өөрийн товч мэдээллийг оруулан бүртгүүлнэ.
3. Бүртгүүлснээр таны имэйл хаягт код ирнэ. Тухайн кодоор орж "холбоос" хэсэг дээр дарснаар таны мэдээлэл шалгагдаж, баталгаажна.
4. Сайтын "Дуудлага худалдаа" цэс рүү орж хүссэн дугаараа сонгоно.
5. Өөрийн хэрэглэдэг Интернет банкаа ашиглан дэнчин байршуулна.
6. Дуудлага худалдаа эхэлснээр оролцогчид ээлж дараалан үнээ нэмнэ. Хамгийн өндөр мөнгөн дүн оруулсан нь дугаараа өөрийн болгон авна.
Дугаараа авч чадаагүй бусад оролцогчийн мөнгийг буцаан олгоно. Дуудлага худалдаагаар олсон мөнгийг хүүхдийн төлөө үйлсэд зарцуулна гэдгийг Автотээврийн үндэсний төвөөс мэдэгдсэн.
Дуудлага худалдааны цахим хаяг: auction.transdep.mn
Дуудлага худалдаанд тавих дэнчингийн хэмжээ: 50,000 / тавин мянган/ төгрөг
Худалдан авах гэрээний нөхцөл: Хамгийн өндөр үнэ өгсөн оролцогч тухайн дуудлага худалдааны ялагч болох бөгөөд худалдан авсан улсын дугаарын үнийг 24 цагийн дотор төлж, “Улсын бүртгэлийн дугаар олгох гэрээ” байгуулснаар баталгаажна.
Холбогдох утасны дугаар: Лавлах утас 1900-1234
Дуудлага худалдаагаар худалдах улсын дугаарууд, дуудлага худалдаа эхлэх хугацаа
Энд дарж, зургийг томоор харна уу.
Сэтгэгдэл бичих (9)
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.
Зочин [66.181.161.32] ・ 2024.01.19 Хариулах
Duudlag hudaldaan ylagdwal bootsonii mongo butsaah yawaa
Зочин [202.21.113.110] ・ 2021.02.08 Хариулах
энэ сайт чинь болохгүй ажиллахгүй байна хэрвэ бид дугаар авсан бол бидний өмч болно биз дээ 2сарын 15 чинь хорио цээр нь хамаагүй юм уу хариу хаанаас ирэх бол
Зочин [202.126.90.120] ・ 2021.02.08 Хариулах
Маш зөв сана шүү
Зочин [202.126.89.190] ・ 2021.02.08 Хариулах
түкийн машинуудад өгнө гэсэн зарах болоод явчиваа гэж.
Зочин [66.181.161.64] ・ 2021.02.08 Хариулах
Ашиг сонирхолын зөрчилтэй дампуу төр юмаа наймаачин
Зочин [66.181.161.64] ・ 2021.02.08 Хариулах
Төр иргэддээ
Зочин [202.126.90.137] ・ 2021.02.08 Хариулах
авсан дугаараа одоо хэрэглэж байгаа машиндаа сольж авч болдог юм уу. Заавал импортын машинд тавих юм болов уу
Зочин [150.129.140.131] ・ 2021.02.07 Хариулах
Oron nutgiin dugaar baidgui yum bna
Зочин [202.9.40.215] ・ 2021.02.06 Хариулах
Энэ зөв санаа мөн үү
Санал болгох
1 Сонгогчийн боловсрол: Таны сонгох нэр дэвшигч итгэлтэй хүн мөн үү?
2 Х.Алтантуяа: Хүүхдийг сургая гэвэл багш хүн маш нарийн мэдрэмжтэй байх хэрэгтэй
3 Айлын хүүхдүүд айхтар: Улс орнууд уур амьсгалын өөрчлөлттэй хэрхэн тэмцэж байна вэ?
4 Голомт банк "Оюутны тэтгэлэгт хөтөлбөр"-өөө шинэчлэн 20 дахь жилдээ зарлалаа
5 Зөвлөгөө: Өсвөр насны хүүхдийнхээ сэтгэл зүйг ойлгож, дэмжих нь
Холбоотой мэдээ
Нийгэм
Тээврийн хэрэгслийн "аз"-ын дугаарын дуудлага худалдаа өнөөдөр эхэлнэ
Л.Дэлгэрмаа ・ 02 сарын 15, 2021
Нийгэм
Өнөөдөр газрын цахим дуудлага худалдаа болно
Б.Баясгалан ・ 07 сарын 31, 2019
Санхүүгийн боловсрол
Ирэх долоо хоногт дуудлага худалдаагаар зарагдах газрын байршил
Х.Оргил ・ 04 сарын 15, 2018
Амьдрал
“Girl with Balloon” зураг 1 сая доллараар зарагдсан ч тэр дороо олон хэсэг хэрчигджээ
Б.Баясгалан ・ 10 сарын 09, 2018
Дэлхий
Стивен Хокингийн эд зүйлсийг дуудлага худалдаанд тавина
peak.mn ・ 10 сарын 22, 2018
Үндсэн категори
Бусад
Үйлчилгээ
Холбоо барих
Мэдээ
77191977
Редакц
99126085
Имэйл
contact@peak.mn
Холбоо барих
Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Бага тойруу, 24-р байр
© 2017-2024 Пийк Медиа Групп ХХК. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.