Б.Баясгалан
09 сарын 22, 2020
Зам, тээврийн хөгжлийн дэд сайдын энэ сарын 18-ны өдрийн чиглэл өгөх тухай албан бичгийн дагуу иргэдийн сонирхдог, тээврийн хэрэгслийн “азын” гэх дугааруудыг нийтэд шинээр олгохыг зогсоожээ.
Тодруулбал, энэхүү дугаар нь сери бүрт 300 орчим байдаг ба цаашид тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дугаарын сери шинээр нээхэд гарах бүх "азын" дугаарыг зөвхөн хүн, мал эмнэлгийн шуурхай албаны, техникийн түргэн тусламжийн, засвар, арчлалт, тохижилт үйлчилгээний тусгай зориулалтын тээврийн хэрэгслүүдэд олгохоор шийдвэрлэжээ.
Харин өмнөх хугацаанд олгогдсон энэ төрлийн дугааруудыг солихгүй бөгөөд эзэмшигч нарт мэдэгдэх арга хэмжээг авч буй аж.
Зам, тээврийн хөгжлийн яам болон Автотээврийн үндэсний төвөөс хэрэгжүүлж буй тээврийн хэрэгслийн бүртгэлийн үйл ажиллагааг ил тод, нээлттэй болгож, авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээний хүрээнд дээрх зохицуулалтыг хийжээ.
Энэ талаар чиглэл өгсөн Зам, тээврийн хөгжлийн Дэд сайдын албан бичгийг бүрэн эхээр нь хүргэж байна.
Эх сурвалж: Авто тээврийн үндэсний төв
Сэтгэгдэл бичих (2)
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.
Зочин [64.119.17.244] ・ 2020.12.12 Хариулах
khuleegdej bna geed shar bolokhoor dakhin idbehjuulj bolohgui utasaa abahgui ymaa
Зочин [64.119.17.244] ・ 2020.12.12 Хариулах
5255 nomeroo 12sar14hd abay
Санал болгох
1 Сонгогчийн боловсрол: Таны сонгох нэр дэвшигч итгэлтэй хүн мөн үү?
2 Х.Алтантуяа: Хүүхдийг сургая гэвэл багш хүн маш нарийн мэдрэмжтэй байх хэрэгтэй
3 Айлын хүүхдүүд айхтар: Улс орнууд уур амьсгалын өөрчлөлттэй хэрхэн тэмцэж байна вэ?
4 Голомт банк "Оюутны тэтгэлэгт хөтөлбөр"-өөө шинэчлэн 20 дахь жилдээ зарлалаа
5 Зөвлөгөө: Өсвөр насны хүүхдийнхээ сэтгэл зүйг ойлгож, дэмжих нь