Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Unable to emit headers. Headers sent in file=/home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php line=855 [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 53]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 154]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 183]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 269]

Тээврийн товчоодоор 377 тонн түүхий нүүрс зөвшөөрөлгүй нэвтрүүлэхийг завджээ | Peak News

Тээврийн товчоодоор 377 тонн түүхий нүүрс зөвшөөрөлгүй нэвтрүүлэхийг завджээ

Б.Баясгалан
07 сарын 03, 2019

Засгийн газрын 62 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангуулах ажлын хүрээнд 2019 оны 05 дугаар сарын 15-ны өдрөөс Улаанбаатар хотод авто тээврийн шалган нэвтрүүлэх 3 товчоо болон хяналтын 4 цэгт Мэргэжлийн хяналтын байгууллага, Цагдаагийн байгууллагын албан хаагчид 24 цагаар урьдчилан сэргийлэх хяналт шалгалтыг гүйцэтгэж байна. 

Шалгалт эхэлснээс хойш 13 тээврийн хэрэгсэлээр 377 тонн түүхий нүүрс Агаарын чанарыг сайжруулах бүс рүү зөвшөөрөлгүй нэвтрүүлэхийг завдсаныг илрүүлэн буцаалаа. 

Мөн Өмнөговь аймгийн Эрдэнэс Таван толгой ХК-аас Төв аймгийн Баянчандмань сум руу Лел метал ХХК-наас 10 тээврийн хэрэгсэлээр 331,5 тн нүүрс тээвэрлэсэн, Улаанбаатар хотоор дамжин өнгөрүүлэх явцад хяналт тавьж ажиллалаа. 

Өлзийт дэх автотээврийн шалган нэвтрүүлэх товчоогоор 2073 тээврийн хэрэгслээр 103 мянган тонн “Таван толгой түлш” ХХК-ийн сайжруулсан шахмал түлшний түүхий эд болох угаасан нүүрсийг Өмнөговь аймгийн Цогтцэций сумын “Энержи ресурс” ХХК-иас Улаанбаатар хотруу тээвэрлэснийг шалгаж нэвтрүүллээ.

Эх сурвалж: МХЕГ

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.