ТЕГ: Иргэдийн бүртгэл серверт хадгалагдаж явдаг тул мэдээлэл устах боломжгүй

peak.mn
03 сарын 05, 2019

НӨАТ-ын И-Баримтын цахим сайт өчигдөр орой алдаа зааж иргэдийн бүртгүүлсэн урамшуулал шалтгаангүй алга болсон тухай олон нийт цахим сүлжээгээр дамжуулан мэдэгдсэн. Тодруулбал, НӨАТ-ын буцаан олголтын хоёр хувь, урамшууллын мөнгөн дүн тэг заасан нь ийнхүү олныг бухимдуулахад хүрсэн байна

Энэ талаар Татварын ерөнхий газар тайлбарлахдаа “И-Баримт системд хөгжүүлэлт хийсэнтэй холбоотой 23.00 цагаас 23.50 хүртэл сүлжээ салгаад эргэн хэвийн горимд шилжүүлсэн. Иргэдийн бүртгэл серверт хадгалагдаж явдаг тул мэдээлэл устах боломжгүй. Цаашид хөгжүүлэлтийг шөнийн цагаар хийхэд анхаарах болно” гэв.

Холбоотой сэдвүүд

нөат татварын газар

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.