Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Unable to emit headers. Headers sent in file=/home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php line=855 [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 53]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 154]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 183]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 269]

Аутизмтай болон хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд тэгш, хүртээмжтэй боловсролын хөтөлбөр хэрэгжинэ | Peak News

Аутизмтай болон хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд тэгш, хүртээмжтэй боловсролын хөтөлбөр хэрэгжинэ

Л.Дэлгэрмаа
01 сарын 26, 2026

Хөгжлийн бэрхшээлтэй болон аутизмтай хүүхдүүдэд тэгш, хүртээмжтэй боловсрол олгох хөтөлбөрийг 2026–2030 онд хэрэгжүүлэхээр боллоо. Энэ хүрээнд нийслэлийн холбогдох төсөл, хөтөлбөрийн баг болон Монголын аутизмын холбоо хамтран ажиллах санамж бичиг байгуулсан байна.

Хөтөлбөрийн эхний шатанд судалгаа хийж, хүүхдүүдийн хэрэгцээг тодорхойлон, туршилтад хамрагдах сургуулиудыг сонгоно. 2027–2028 онд сонгосон сургуулиудад хөтөлбөрийг бодитоор хэрэгжүүлж, багш нарыг сургах, сургалтын орчныг сайжруулах ажлыг хийнэ. Харин 2028–2030 онд үр дүнг үнэлж, амжилттай туршлагыг өргөжүүлэн, бодлого болон стандартад тусгана гэжээ.

Энэхүү хөтөлбөрөөр Япон зэрэг улсын шилдэг туршлагыг судалж, Монголын боловсрол, нийгмийн орчинд үе шаттай нэвтрүүлэх юм. Ингэснээр аутизмтай болон хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг ойлгож, хүлээн зөвшөөрсөн, хүүхдэд ээлтэй, хүртээмжтэй боловсролын орчин бүрдэх нөхцөл сайжрах юм байна.

Хамтын ажиллагааны хүрээнд аутизмтай хүүхдүүдийн талаарх судалгаа, мэдээллийн сан бүрдүүлэх, сургалтын орчин, хэрэглэгдэхүүн, арга зүйг шинэчлэх, багш, мэргэжилтнүүдийн чадавхыг нэмэгдүүлэх, мөн аутизмын талаарх нийгмийн эерэг ойлголтыг дээшлүүлэх ажлуудыг хэрэгжүүлнэ. Түүнчлэн Япон улс болон олон улсын байгууллагуудтай урт хугацааны хамтын ажиллагаа хөгжүүлэхээр төлөвлөжээ.

Эх сурвалж: НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Холбоотой сэдвүүд

боловсрол тэгш хамран сургах

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.