Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Unable to emit headers. Headers sent in file=/home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php line=855 [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 53]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 154]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 183]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 269]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 269]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 269]
Техас дахь дэлгүүрт 21 настай эр 20 хүнийг хөнөөжээ | Peak News

Техас дахь дэлгүүрт 21 настай эр 20 хүнийг хөнөөжээ


08 сарын 04, 2019

ВАШИНГТОН. /RIA Novosti/. АНУ-ын Техас муж улсын Эль-Пасо хотын өөртөө үйлчилдэг дэлгүүрт /супермаркет/ гал нээсний улмаас 20 хүн амиа алдсан гэж тус муж улсын захирагч Грег Эббот сэтгүүлчдэд мэдээлжээ.

Эль-Пасо хотын “Walmart” худалдааны төвд бямба гарагт болсон дээрх хэргийн улмаас 19 хүн амиа алдсан гэж урьд нь мэдээлсэн байна. Мексикийн Ерөнхийлөгч Андрес Мануэль Лопес Обрадорын мэдээлснээр, амь насаа алдсан хүмүүсийн дотор тус улсын гурван иргэн байгаа аж.

Эль-Пасо хотын цагдаагийн газрын даргын мэдээлснээр, 26 хүн шархадсан байна. Түүний зохион байгуулсан хэвлэлийн бага хурлыг телевизийн “CBS4” суваг шууд дамжуулжээ.

Цагдаа нар хэргийн нэг сэжигтнийг баривчилсан байна. Сэжигтэн этгээд хэргийн газар өөрөө цагдаа нарт бууж өгсөн  учир хууль сахиулах байгууллагын ажилтнууд түүнийг баривчлах үед зэвсэг хэрэглэх шаардлага гараагүй аж.

“NBC” сувгаар мэдээлснээр, 21 настай, Даллас хотын оршин суугчийг гэмт хэрэгт холбогдуулан баривчилжээ. Цагдаагийн газрын дарга Грег Аллен сэжигтэн ямар төрлийн зэвсэг хэрэглэснийг мэдээлэхээс татгалзсан байна. 

Гэмт хэргийн сэдлийг хараахан тогтоогоогүй байгаа бөгөөд үзэн ядах гэмт хэргийн тухай зүйл ангиар эрүүгийн хэрэг үүсгэсэн гэж "CBS" суваг мэдээлжээ.

Үүний зэрэгцээ сэжигтэн Эль-Пасогийн худалдааны төвд халдахынхаа өмнө Шинэ Зеландын сүмүүдэд үйлдсэн халдлагыг дэмжсэн утгайтай жиргээг твиттер хуудсандаа нийтэлж байсан гэж мэдээлж байна. Уг халдлагуудын улмаас 50 хүн амиа алдаж, хэд хэдэн хүн шархадсан юм.

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Эль-Пасо хотод болсон хэргийг хулчгар зангийн илрэл гэж мэдэгджээ. “Өнөөдөр Эль-Пасо хотод хүмүүс рүү буудсан нь зөвхөн эмгэнэлт явдал төдийгүй энэ нь аймхай хулчгар зангийн илрэл юм. Энэ улсын бүх хүнтэй хамт би өнөөдрийн үзэн ядалтын үйлдлийг буруушааж байна. Гэмгүй хүмүүсийг хөнөөснийг зөвтгөх ямар ч үндэслэл байхгүй "гэж Трамп твиттер хуудсандаа бичсэн байна.


 


Эх сурвалж: Монцамэ агентлаг

Холбоотой сэдвүүд

дэлгүүр техас

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.